• М.Энхсайханд, бие даасан хараат шүүхээр найзууд чинь тоглоод хаясан

    Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн төслийн Ажлын хэсгийг ахалж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаад шүүхэд шилжүүлсэн.

    Өнгөрсөн 2019 оны зургаадугаар сард түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч сулласан.

    Харин өчигдөр тэрбээр АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ хэмээн өөрийн албан ёсны цахим хуудаснаа нийтэлсэн.

    Ингэхдээ “…тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв” гэлээ.

    Түүний найдлага ч талаар болох нигууртай. Учир нь М.Энхсайханы найзууд Монголын шүүхээр тоглох шиг болж буй.

    Өмнө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа хууль, хяналтын байгууллагууд тэр дундаа шүүхийг оруулан “Хонгил” байгуулж байсан бол одоо тэр шүүхийг нь Х.Баттулга Ерөнхийлөгч өөрчлөх гээд үзэж тарж байна.

    Тэгэхээр М.Энхсайханд найдаад байх юм ховор л байх болов уу.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Элбэгдоржийн үед Хонгил гэж байгаагүй  Харин ч Ерөнхийлөгчийн шууд эрх мэдэлд байсан шүүгчдийн томилгоог Хуульчидын холбоогоор хэлэлцэн санал оруулдаг болгон иргэний засаглалын хэлбэрт оруулсан 2017 оноос одоогийн Ерөнхийлөгч өөрийн мэдлийн шүүх, прокурортой болох ажлыг эрчимтэй хийснээр  эхнийхээ зорилгыг хэрэгжүүлэх гэж зүтгэж байна

    Холбоотой мэдээ