• Коронавирусын шинж тэмдэг эхлээд нэг долоо хоногийн дотор хүндэрч, 2-8 долоо хоногт нас барж байгаа судалгааны дүн гарчээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар ээлжит мэдээллийг хийж байна.

    Индонез,Тунис,Йордон зэрэг есөн улсад коронавирусын халдвар шинээр бүртгэгдсэнээс дэлхийн нийт 64 оронд халдвар тархаад байна.

    Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын дүнд бусад халдварт өвчлөл буурсныг ЭМЯ-наас онцолж байлаа. Тухайлбал,сүрьеэ өвчин 69 тохиолдлоор, цусан суулга 1.9 хувиар, эмнэлгийн ачлаал 2 хувиар тус тус буурчээ.

    Үргэлжлүүлэн ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа дэлхий дахины нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө:

    Дэлхийн 64 улсад 1,804 шинэ тохиолдол, 66 нас баралт бүртгэгдсэн. Армен, Луксенбург, Чех,Индонез зэрэг улсуудад шинээр бүртгэгдсэн.

    Хятадын Хубэй мужаас гадна нас баралт бүртгэгдээгүй байна. Хятад улсын хувьд доод тал 5 хүний бүрэлдэхүүнтэй 1800 баг ажиллаж, өдөрт хэдэн арван мянган хавьтлын судалгаа хийсэн.

    Тус багийн 55,294 хүнд хийсэн судалгаагаар хөнгөн өвчтөн хоёр долоо хоног, хүнд өвчтөн 3-6 долоо хоногт эдгэрч байна.

    Шинж тэмдэг эхлээд нэг долоо хоногийн дотор хүндэрч байгаа бол дунджаар 2-8 долоо хоногт нас барсан байна.

    Солонгост 4,812 тохиолдол болж, 28 хүн нас барсан байна. Хятадаас бусад улсад гарж байгаагийн 81 хувь нь Солонгос, Иран,Итали зэрэг бусад улсуудад байна.

    Дэлхийн 130 улсад халдвар илрээгүй байна. Коронавирусын халдвар бусда амьсгалын замын өвчинтэй харьцуулахад маш хурадн байгаа боловч зөв арга хэмжээг авбал хязгаарлах боломжтой гэж ДЭМБ-аас онцолж байна” хэмээлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ