• Туркд үйлдвэрлэсэн гэх амны хаалтыг гааль дээр саатуулан дээж авч, шинжилгээнд өгчээ

    2020-03-03

    Иргэн Цэрэн өөрийн цахим хуудастаа “Турк улсад ажиллаж, амьдардаг Монголчууд бохир орчинд үйлдвэрлэсэн амны хаалт  эх орондоо 1500 төгрөгөөр шахах гэж байна гэсэн мэдээлэл ирсэн.   Бохир орчинд Туркээс ирсэн амны хаалт авч, хэрэглэхгүй байхыг зөвлөе гэсэн” мэдээллийг нийтэлсэн.

    Уг мэдээллийг МХЕГ-аас тодруулахад, Туркээс ирсэн амны хаалтыг гааль дээр саатуулан дээж авч, шинжилгээнд өгсөн гэх мэдээллийг өглөө.

    Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн учир амны хаалтыг хилээр нэвтрүүлэхэд ямар нэгэн татвар авахгүйгээр шууд нэвтрүүлэх шийдвэр гарсан билээ. Үүнийг ашиглаж ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлэхийг санаархсан байж болзошгүй байна.

    COVID-19        ийн халдвар өнөөдрийн  байдлаар дэлхийн 77 улсад бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагийн мэдээллээр Африк улсын Тунис хот, Лавти улсад шинээр бүртгэгдсэн.  Харин манай улсад өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй байна. Албаныхан иргэдийг амны хаалт зүүхийг  байнга зөвлөж байгаа ч  нэг удаагийн маскны хомстолд ороод  байгаа юм.

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ