• Амны хаалтыг буруу зүүвэл коронавирусын халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын мэс заслын их эмч анхааруулжээ

    Амны хаалтыг буруу зүүвэл коронавирусын халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын мэс заслын их эмч анхааруулжээ.

    “Эрүүл мэндийн байгууллагын ажилтан биш бол амны хаалт зүүснээр харин ч вирусын халдвар авах эрсдэлээ улам нэмэгдүүлэх болно” гэж мэс заслын их эмч Жером Адамс Fox телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан байна.

    Амны хаалтны зөв хэрэглээний талаар мэдээлэл дутмаг жирийн иргэд маск зүүж байх үедээ нүүрэндээ хүрэх нь их байдаг. Энэ нь халдварын эрсдэлийг улам нэмэгдүүлнэ.

    Иргэд өөрсдийгөө хамгаалахын тулд гараа сайтар угаахын сацуу гараа угаагаагүй үедээ, масктай үедээ ч ам, хамар,амандаа хүрэхээс аль болох татгалзах хэрэгтэй.

    АНУ-ын хувьд хоёр ч нас баралтын тохиолдол гарсан. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд АНУ-д гарсан хоёр нас баралтын тохиолдлыг мөсөн уулын ердөө орой нь байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байгаа юм. Улмаар тус улсын иргэд ихээр амны хаалтыг худалдан авч нөөцөлж, мэргэжлийн эмнэлгийн ажилтнууд өвчтөнг асрахад амны хаалтны хомсдолд оржээ.
    Эх сурвалж:CNN
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ