• ДЭМБ-аас Иран руу тусламж явуулсан бол харин Хятадад шинээр халдвар авагсад хамгийн бага төвшиндөө хүрлээ

    Эх газар Хятадад шинээр коронавирусын халдвар авагсад тогтворжиж байгаа талаар тус улсын эрх баригчид мэдээлж байна.
    Хамгийн сүүлийн мэдээллээр Хятад улсын хэмжээнд  нийт 125 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өдрийн эхэн үеэс 77-оор буурсан үзүүлэлттэй байна.

    Халдварын голомт Хятад улсад нөхцөл байдал тогтворжиж байгаа бол Өмнөд Солонгос улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 477 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварласан хүний тоо 4,812-т хүрсэн байна.

    ДЭМБ-аас Иран руу тусламж илгээв

    ДЭМБ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай баг Хятад улсаас гадна хамгийн өндөр нас баралтын төвшинтэй байгаа Иран улсад вирусын тархалтыг зогсооход туслалцаа үзүүлэхээр нийслэл Тегеран хотод өчигдөр буужээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ