Хөдөлгөөн нээгээд нэг цагийн дотор Налайхын постоор 105 тээврийн хэрэгсэл хот руу нэвтэрч, 110 машин хотоос гарлаа

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 06:00 цаг хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ.

Улсын болон орон нутгийн автозамын чиглэлийн дагуу 98 пост ажилласан бөгөөд таван км тутамд хурд хэмжигчээр тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зам дээр халтиргаа гулгаа үүссэн тул хурдаа тохируулж зорчин, гүйцэж түрүүлэхгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж явах зэргийг зөвлөлөө.

07:10 цаг хүртэл Налайхын постоор 105 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 110 гаруй автомашин хотоос гарсан байна. Хотоос гарч буй болон орж байгаа тээврийн хэрэгслээр зорчигчдоос асуумж авч, биеийн халууныг хянаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ