Нийслэлд орж ирж байгаа иргэд нь ихэвчлэн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд оршин суудаг

2020-03-03

Нийслэл рүү орж гарах хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 06:00 цаг нээсэн. Нийслэлийн хэмжээнд найман пост тус бүр дээр зохицуулалт хийх албан хаагчид 04:00 цагаас бэлэн байдлаа ханган орох хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Дорнод,Сүхбаатар, Хэнтий,Багануур,Төв аймаг, Зүүн талаас Замын-үүд, Сайншанд чиглэлүүдийн хөдөлгөөнийг нээж байгаа.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар”Аль болох хөдөлгөөнийг саармагжуулах үүднээс пост тус бүр дээр хөдөлгөөнийг татах, явуулах гэсэн байдлаар явж байна.

Постууд гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллана. Иргэдийн халууныг авах, асуумж авах үргэлжилнэ.

Орон нутаг руу Улаанбаатар хотоос 14,000 мянган тээврийн хэрэгсэл гадагшилсан тооцоолол авсан. Click To Tweet Аль болох хурдан ажиллуулахаар нийт 30 гаруй алба хаагч нэмэлт хүчээр ажиллаж байна.

Удчихсан байгаа учраас жолооч нар хурдаа хэтрүүлэх магадлал өндөр байгаа учраас аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөж байна” гэлээ.

Орж ирж байгаа иргэд нь ихэвчлэн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд оршин суудаг гэсэн тооцооллыг хийсэн

МХЕГ-аас дараахь мэдээллийг өглөө.

“Асуумж нь нийт 20 асуулттай, нилээн урт.

Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрвэл цонхыг нь хаалгаад, машиныг нь замаас гаргаж битүүмжилж хамгаалалтад авна.

Мэргэжлийн байгууллага буюу эрүүл мэндийн ажилтнууд ирж тусгаарлаж авна. Баянзүрх товчооноос хамгийн ойр тусгаарлах цэг нь Офицер дээр байгаа.

Энэ үед томуу, томуу төст өвчлөл маш буурсан үзүүлэлттэй байна. Хориг арга хэмжээ нилээн давуу тал ажиглагдаж байна.

Өмнөговь,Чойр,Хэнтий аймгуудаас илүү их автомашин орж ирнэ. Click To Tweet Орж ирэхээр 7,000 мянга орчим автомашин байна.

Орж ирж байгаа иргэд нь ихэвчлэн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд оршин суудаг гэсэн тооцооллыг хийсэн”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ