• Чингэлтэй дүүргийн НАМЭХ-ны эмэгтэйчүүд 1000 ширхэг амны хаалт хүлээлгэж өгөв

    2020-03-02

    Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ аймаг, дүүргийн салбар холбоодын 100 мянга гаруй гишүүдийнхээ хүчээр  30 000 амны хаалт хийх уриалгыг гаргасанн. НАМЭХ-ны гишүүд санаачилгаараа стандартын шаардлага хангасан, хөвөн даавуун материалаар угааж ариутган дахин хэрэглэж болох амны хаалтыг хийж, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан шаардлагатай байгаа албан байгууллага, иргэдэд хандивлах ажлыг үндэсний хэмжээнд эхлүүлсэн юм.

    Энэ ажлын хүрээнд  М.Эрдэнэтуяа даргатай Чингэлтэй дүүргийн НАМЭХ-ны эмэгтэйчүүд 1000 ширхэг амны хаалтыг  төв холбоондоо хүлээлгэж өглөө.

    Эх сурвалж:НАМЭХ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ