Хонгконгд коронавирусын халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй 24 цаг өнгөрчээ

Хонгконгд коронавирусын халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй 24 цаг өнгөрчээ. Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс хойш халдвар авагсдын тоо тасралтгүй нэмэгдэж 98-д хүрээд байсан юм.

Харин Японд хөл хорионд ороод байсан Diamond Princess хөлөг онгоцноос эх орондоо буцаж ирээд байсан эмэгтэй урьдчилсан байдлаар шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.

Гэхдээ шинжилгээг баталгаажуулахын тулд 68 настай эмэгтэйгээс дахин лабораторийн цогц шинжилгээг авахаар болжээ.

Хонгконгийн Пок Фу Ламын орчим эмнэлэгт тусгаарлагдсан эмэгтэй Хонгконг руу Японоос нисэхээс хоёрдугаар сарын 16-ны өдрөөс халуурч эхэлжээ. Улмаар, хоёрдугаар сарын 22-ны өдөр үлдсэн 81 Хонгконгийн иргэн, хоёр Макао улсын иргэдтэй хамт ниссэн байна. Мөн хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ханиалгаж эхэлжээ.
Одоогоор Хонгконгд 60 иргэн эмнэлэгт тусгаарлан эмчлэгдэж байгаагаас нэг хүнийх нь биеийн байдал маш муу байгаа аж. Харин нийт 36 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гаржээ.
Хонгконгийн эрх баригчдын мэдээлснээр, тус улсад гараад буй коронавирусын тархалт нь голомтлон гараагүй, харин ямар нэгэн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна гэлээ.

Эх сурвалж:South China morning post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ