
Иранын Төв радиогоор дээд удирдагч Аятолла Хомейнийн зөвлөх, зөвлөлийн гишүүн коронавирусын улмаас нас барсан талаар мэдээллээ.
Ираны Шийдвэрлэх зөвлөлийн гишүүн 71 настай Мохамед Мирмохаммади коронавирусын улмаас нас баржээ. Тэрээр Хомейний зөвлөхөөс гадна дээд удирдагч болон парламент хоорондын маргааныг шийдвэрлэх албыг хашдаг байв.
Ираны Эрүүл мэндийн дэд сайд, Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаалтнууд нь коронавирусээр өвчилсөн тус улсад голомт БНХАУ-аас гадна хамгийн олон нас баралт бүртгэгдээд байна.
Тус улсад нийт 978 коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, нийт 54 хүн нас бараад буй. Дундад Азийн хэмжээнд бүртгэгдсэн 1,150 тохиолдлын ихэнхи нь Иран улсаас гаралтай байна. Click To Tweet
Мөн коронавирусын тархалт Иранд хамгийн дээд хэмжээндээ хүрэхээс өмнө өвчлөлтэй тэмцэж байсан Засгийн газрын ажлын албаны дарга Ираж Харирчи нь вирусын халдвар авчээ.
Эх сурвалж:South China morning post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй