Туркийн хилээр 76 мянга гаруй дүрвэгч гарч Европын холбооны хил давжээ

76 мянга гаруй цагаач Туркийн хилээр дамжин Европын Холбоо руу орсон гэж Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу твиттерээр мэдэгдэв. Дүрвэгсэд Болгарын хилээс 20 км-ийн зайд Гректэй хиллэдэг Европын баруун хойд хэсэгт орших Эдирне хотоор дамжин улс орныг орхин гарчээ.

Сануулахад, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2-р сарын 29-нд Турк улс Сирийн дүрвэгсдэд зориулан ЕХ-ны хилийг нээсэн гэж мэдэгдсэн юм.

Энэ долоо хоногт Турк, Сирийн хоорондын цэргийн мөргөлдөөн хурцдан Сирийн Идлиб орчмын нөхцөл байдал огцом хурцадмал байдалтай байгаа энэ үед хилийг нээх шийдвэрийг Туркийн эрх баригчид гаргасан ажээ.

Ноён Эрдоган Истанбул дахь депутатуудтай уулзахдаа хэлэхдээ Турк улсад 3.7 сая дүрвэгч байгаа бөгөөд тус улс цагаачлалын шинэ давалгааг даван туулж чадахгүй байна гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ