Индонезэд бүртгэгдсэн коронавирусын анхны тохиолдол нь хөрш Малайз улсаас зөөвөрлөгдөн орж иржээ

Индонезийн хоёр иргэн Японы иргэнтэй хавьтал болж, улмаар коронавирусын халдвар авсан тухай тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өнөөдөр мэдээллээ.

Ийнхүү дэлхийд хүн амаараа дөрөвт ордог улсад халдвар тархлаа.

64 настэй эмэгтэй болон түүний охин 31 настай эмэгтэйг тус тус Жакартагийн эмнэлэгт тусгаарлажээ.
Ээж, охин хоёрт халдвар өгсөн Япон эмэгтэйн хувьд Индонезтэй хил залгаа оршдог Малайз улсад оршин суудаг байсан байна. Япон эмэгтэй нь Индонез улсад зорчоод ирснийхээ дараа мөн халдвартай гэдэг нь тогтоогджээ.
Эрүүл мэндийн сайдынх нь мэдээлснээр Малайз улсаас ирсэн Япон иргэн нь өвчлөгсөдтэй гэр бүлийн найзууд байсан бөгөөд бусад хавьтлын тохиолдлыг илрүүлэхээр тандалтыг үргэлжүүлж байна гэв.
Эх сурвалж:South China morning post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ