Салбар салбарын ахмадуудыг эргүүлээр ажиллуулах боломжийг судлахыг үүрэг болголоо

2020-03-02

Өнөөдрийн Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийн байцаагчдыг нэмэгдүүлэн ажиллуулах талаар хэлэлцлээ.

Коронавирусээс сэргийлэх чиглэлээр нийт 6705 албан хаагч эргүүлээр ажиллаж, 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Click To Tweet Албан хаагчдаас гадна олон нийтийн байцаагч гэх 200 ажлын байрыг шинээр бий болгожээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 200 олон нийтийн байцаагч ажиллахаас 160 нь ажиллаж байна. Үлдсэн 40 ажлын байрыг дүүргэхээр сүүлийн хоёр сар ажлын байр зарлахад ердөө 18 хүн бүртгүүлсэн байна.Сарын цалин нь 594,989 төгрөг. Click To TweetМөн ямар нэгэн дунд,дээд боловсрол шаардахгүй.

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж  “Олон нийтийн байцаагчийг ажиллуулах гарц бол хамгийн зөв гарц. Энэ ажлын байран дээр иргэд ажиллах хүсэл сонирхол багатай байна. 20 хоногийн өмнө Засаг дарга үүрэг өгч иргэн хүн Улаанбаатар хотод зөв төлөвшил тогтоох чиглэлээр онцгой анхаарч байна.

Өвчинтэй ч байсан, өвчингүй ч байсан хог хаягдал асгадаг, бохирдуулсан, нус цэрээ хаясан, гаж буруу биеэ авч явсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.

Дүүргийн засаг дарга нартайгаа зөвшилцөж энэ ажлыг шинэ төвшинд гаргах хэрэгтэй” гэлээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Олон нийтийн байцаагчийн асуудлыг хуулийн хэлтэс, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн газрууд гуравдугаар сарын эхний долоо хоногт эцэслэж шийдвэрлэх хэрэгтэй.

Бидэнд их боломжууд бий. Олон нийтийн цагдаагаар ажиллах салбар салбарын ахмадууд бий. Ахмадуудаа ажилтай байлгах хэрэгтэй.

40 ажлын байр зарлагдахад 18 хүн бүртгэгдэж, үндсэндээ ажил хийх хүн олдохгүй байна” гэлээ.

Тэгвэл цагдаа, эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байсан ахмадуудыг судалгааг яаралтай гаргаж боломжтой талаас нь хулуьд нийцүүлэн хэрэгжүүлэх талын саналыг боловсруулахыг чиглэл болголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ