Маргаашнаас Эрхүү-Москва чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна

2020-03-02

Маргааш өглөөний 06.00 цагт нийслэл рүү болон орон нутаг руу орох гарах автозамын хөдөлгөөний хөл хорио тавигдана. Албаныхны өгсөн мэдээллээр хөл хорио тогтоосноос өмнө нийслэлээс гарсан 40 мянган хүн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл эргэж ирнэ гэсэн.

Тэгвэл галт тэрэгч мөн маргаашнаас эхлээд цагийн хуваарийн дагуу аялах юм байна.

Энэ талаар  УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн дарга Х.Байгалмаагаас тодруулахад

“Маргаашнаас эхлэн орон нутгийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна. Өнөөдрийн байдлаар тасалбар борлуулалтад ямар нэгэн ачаалал үүссэн зүйл байхгүй, урьдын адил хэвийн байна.

Урд зүг рүү галт  тэрэг аялахгүй. Хойд зүгт  мөн цагийн хуваарийн дагуу аялна.  Эрхүү-Москва чиглэлийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу аялна” гэлээ.

Улсын онцгой комиссын өчигдрийн хурлаар Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгийг энэ сарын 11-нийг дуустал цуцлах шийдвэр гаргасан. Харин дээрх чиглэлд галт тэрэг хэвийн явах юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ