• SAMSUNG үйлдвэрт COVID-19 ийн халдвар дахин гарч үйлдвэрийн үйл ажиллагааг түр  зогсоолоо

    2020-03-02

    ЭМЯ-ны Гадаад  хамтын ажиллагааны хэлтэсээс COVID-19  дэлхийн улс оронд хэрхэн тархаж байгаа талаарх мэдээллийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр өгсөн.

    Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Хэбэй мужид COVID-19 ийн халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байсан бол сүүлийн хоёр өдөр дараалан өссөн үзүүлэлттэй байна.

    Халдвар голомтлон гарч байгаа БНСУ-ын SAMSUNG үйлдвэрт COVID-19 ийн халдвар дахин гарч үйлдвэрийн үйл ажиллагааг түр  зогсоон, ариутгал халдваргүйжүүлэлт  хийж байгаа аж. Тус үйлдвэрийн ажилтан өмнө нь халдвар авч үйл ажиллагааг нь зогсоож байсан билээ.

    Өнгөрсөн ням гаригт АНУ-ын Вашингтон хотод нас баралт шинээр бүртгэгдсэн бол өнөө өглөө нас баралтын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ.

    Нас барсан тохиолдлыг тархвар зүйн хувьд судалхад халдвар гарсан улс орнуудад зорчсон түүх байхгүй хэрхэн, хаанаас авсан бэ гэдэг нь тодорхойгүй судалж байгаа аж.

    Мөн Калифорни мужид халдвар авсан өвчтөнд тусламж үзүүлж байсан эмнэлгийн хоёр ажилтан шинээр халдвар авсан. Уг хоёр ажилтныг гэр нь тусгаарласан байна.

    Өнөө өглөөний шинэ мэдээллээр Нью-Иорк мужид халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн.

    Канад улсад шинээр 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Гурав нь Иран улсад зорчсон түүхтэй, нэг иргэний ах нь Иранд зорчсон байна. Өөрөөр хэлбэл, халдварын голомт бүхий улс орнуудад зорчсоноос үүдэлтэй халдвар тархаж байна.

    ХБНГУ-д шинээр халдвар авсан хүмүүсийн тоо 66-аас 130 болж нэг дахин нэмэгдсэн. Тус улсын 16 мужийн 9-д нь халдвар бүртгэгдээд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ