Б.Ганхуяг:Иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа цэцэрлэг,сургууль барихад зориулж Засгийн газарт хандивлаж болно

2020-03-02

“Эрдэнэс  Тавантолгой” компаниас 1072 хувьцаатай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус компанийн захирал Б.Ганхуягын өсөн мэдээллийг тоймлон хүргэе.

Манай компанийн үйл ажиллагаа хэсэг нөхдийн үйл ажиллагаа биш болсон. Хоёр  сая 511 бизнес эрхлэгч буюу хувьцаа эзэмшигчдийн хараа хяналт дор үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын нэг иргэн мөнгө өгсөн ч бай өгөөгүй ч бай энэ компанид хөрөнгө оруулсан.

Эдгээр иргэн өнөөдөр анх удаа 2019 оны ногдол ашиг хүртэж байна. Энгийнээр хэлэхэд оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртэж, цалингаа  авах гэж байна.

Зарим нэг иргэд өөр зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Ингэж болно. Та бүхэн Монгол Улсын Засгийн газарт цэцэрлэг, сургууль барихад ногдол ашгийнхаа мөнгийг хандивлаж болно. Түүнээс биш авах гэж байгаа иргэдийн өмнөөс  дугарах эрх надад ч Засгийн газарт ч байхгүй.

2018 оны ногдол ашиг 54 тэрбум төгрөгийг дан байдлаар иргэдэд олгоно. Ашигтай л ажилласан бол үр ашгаа  их бага  байх  хамаагүй авах нь бизнесийн хатуу хууль. Эцэст  нь хэлэхэд надад ямар нэгэн байдлаар улс төр хийх сонирхол, санаа байхгүй гэдгийг хэлье.

Эхлүүлсэн төслөө хөл дээр нь босгосон. Өргүй болгохын төлөө ажилласан. Одоо хөгжил рүү нь хөтөлнө.

Мэдээллийг шууд үзнэ үү. 

Gereg.Mn

Эрдэнэс таван толгой ХК-аас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Sunday, March 1, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Монгол улсын экспорт түүхий нүүрснээс ихээхэн хамаардаг, нэмүү өртөг шингээгээд шахмал түлшээ гадагшаа гаргадаг болвол иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт маш их дэм болно. Ядахнаа та бидэнд хуваарилах ногдол ашиг ч өснө шүү дээ.

  • Үйлдвэрээ өргөжүүлээд ард иргэд, улсдаа хэрэгтэй олон сайхан бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсч байна. Жил жилийн ногдол ашиг авахаас илүү шинэ эко үйлдвэр, бүтээн байгуулалтууд, байгалийн нөхөн сэргээлт, сургууль цэцэрлэг, эмнэлэг, ндийн засгийн өсөлт баян улс орон бүтээх нь насан туршийн минь хөрөнгө оруулалт байх болно. Өндөр амжилт хүсье “Эрдэнэс Тавантолгой”…

     

  • Бие биенээ хий дэмий хардаж, гүтгэж, гомдоохоо боль доо. Зовлонг нь мэднээ. Наад хүн чинь ажлаа л хийж байгаа байх.

  • Танай компанид ажлын байр байгаа юу. Үндэсний компанидаа орж ажилламаар байна. Анкет бөглөвөл хаана хандах вэ.

  • Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бол жилийн жилд улсын төсөвт хамрагддаг л төслүүд, улс хөгжөөд хүм ам өсөхийн хэрээр баригдсаар л байна, цаашдаа өшөө олон ч жил байна. Аюултай вирус тархаад байгаа энэ үед иргэдээ бодоод ногдол ашиг өгсөн нь зөв байх аа… Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

  • Иргэн бүр нь хувьцаа эзэмшдэг манайх шиг орон байхгүй шүү. Одоо эдийн засаг маань сэргээд, хөрөнгийн зах зээлээ ч өндөр хөгжүүлчихвэл. Эх орондоо л ажиллаад амьдраад баймаар. Уул уурхай дагасан бүтээн байгуулалт, ажлын байр, ашиг, орлого. Амжилт

  • Улс төрийн амлалтаас үүдсэн 350 сая ам.долларын өрийг дарж дуусаад одоо ингээд ноогдол ашиг тараах гэж байна гэхээр чамлахааргүй амжилт гэж бодож байна. Цаашдын бүтээн байгуулалтанд нь амжилт хүсье..

  • Монголын төмөр зам, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлэгч “Эрдэнэс-Тавантолгой”-г бий болгоход менежментийн ур чадвар ус, агаар мэт хэрэгтэй зүйл….Өнөөдөр ингээд хүн бүрт ногдол ашиг тараана, эмнэлэг, цэцэрлэг, сургууль барихад хандивлана гээд байж байдаг. Төрийн өмчийн компани ингэж байсан түүх байхгүй шүү.. “Эрдэнэс Тавантолгойн” хамт олонд амжилт бүхний дээдийг хүсье.

  • Асар их өр, улс төрийн хэрчээс дунд “Эрдэнэс-Тавантолгой” хэмээх саалийн үнээг өдий зэрэгтэй болгосон нь түүх болон үлдэнэ. Амжилт

  • Цэнхэр, ягаан тасалбараа мэдлэггүйгээсээ болоод олж авсан зүйлгүй үлдсэн хүмүүс одоо л харин ногдол ашгаа аваад, үрэлгүй ахиад өөр зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй, хэдхэн жилийн дараа 96 мянга битгий хэл 900 мянган төгрөгний ногдол ашиг хүртдэг болчохвол аштай юу даа.

  • Иргэн бүрт ноогдол ашиг хувиарлах хэмжээний тэрбум ам.долларын ашигтай компанийг сайн менежергүйгээр босгох боломжгүй. Уул уурхай дагасан бүтээн байгуулалт, ажлын байр, ашиг, орлого. Амжилт

  • Ажлыг хийж чаддаг хүн нь хийж байж төлөвлөгөө, тайлан дээр тэр чигээрээ бичигддэг. Бусдыг шүүмжилж, үгээр идэж суудаг нөхдүүд, хамтдаа хөдөлмөрлөвөл Монгол удахгүй өрнөөсөө гарна шүү….

  • Зөзө бас өгч чадахгүй юм байна даа ард түмэнээр тоглоод байгаа юмуу ингэж шоу хийх шаардлага байгаа юмуу үгүй бол шууд өгөхгүй гэж хэлээч тэнэг юмнууд 

    • Саяхан Хятадын “Шинхуа” группт Таван толгойг өгнө гэж ярьж байсан, өнөөдөр ингээд өрөө төлөөд, ногдол ашиг тараана гэж хэн ч зүүдлээгүй биз. Энэ бүхэн сайн менежментгүйгээр ердөө зүүдлэхээс хэтрэхгүй байсан гэж боддог. Б.Ганхуяг захиралтай хамт олонд ажлын амжилт хүсье!

  • Идэж ханахгүй одоо өгсөн нэртэй буцаан авах нь уу. Та нар төсөвт суулгасан ч идэж л байдаг ногдол ашиг гээд өгсөн ч идэх гэж л байдаг ясар увайгүй төр засаг вэ. Эхлээд чанартай сургууль цэцэрлэг эмнэлэгээ бариад эхэлчих.Тэгвэл ард түмэн хандивлаад өгч чадна.
    Барина гэчихээд сумын засаг дарга, аймгийн засаг дарга, тендерт ялсан барилга барих, гйүцэтгэгч байгууллага, шалгах нэртэй байцаагч гээд идэх хүмүүс нь мундахгүй байж худлаа хандив гэж авахаа больж үз.

    • Ажил хийж байгаа үед харлуулж, хий хардуулах ч маш муухай мэдрэмж шүү…. Ногдол ашиг бол компани ашигтай ажиллаад хувь эзэмшигчиддээ тараад буй л хэлбэр шүү дээ, бухимдах хэрэг юу байхав. Вирусын тархалт намжтал дархлаагаа дэмжээд эерэг байцгаая

  • Юу ярайд бга юм бэ 5 цаас өгөх сургаар эргүүлээд яаж дахайд кармандаа буцаагаад хийгээд авах бэ гээл үхчэх гээд байх юмаа өөрсдийнхөө идсэн ууснаараа барицгаа 

    • Ногдол ашиг бол компани ашигтай ажиллаад хувь эзэмшигчиддээ тараад буй л хэлбэр шүү дээ, бухимдах хэрэг юу байхав. Вирусын тархалт намжтал дархлаагаа дэмжээд эерэг байцгаая

  • Иргэд 80 мянгаа тог түлээндээ өгнө Харин ЭТТ н дарга нар олон саяын цалингаа багасгаад ядаж 1 сая болгочихоо Тэр мөнгөө тэтгэвэр бага авдаг хөгшиддөө өгчих

  • Сургууль,  цэцэрлэг,  бүтээн байгуулалт -гэж өгөхгүй ээ!!!   Ядарсан ард түмэн 10-гаруйхан хувийг эзэмшиж түүнийхээ ногдол ашгийг арай ядан авах гэхээр ингэж балайрч байхаа болил доо!!!  Эсвэл ногдол ашгийн хувиа Төр 49-хувь, иргэд 51-хувь болгочих. 

  • Barina gesen batalgaa ni haana bn ve ? Handivlah eseh ni hunii erh hunii o.noos duugarch bolohgui luivrchidaa .Ogoh bol oorsdoo ochood jinhene buteen baiguulalt hiij bgd ni ogno za

  • Битгий давар авах юмаа авна. Та нар хүртэж байдаг бтд болохоор татвар төлөөд төлөөд хоосон байх уу 

  • Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой болсон нь зөв шийдвэр юм.

  • Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой болсон нь зөв шийдвэр юм.

  • Вирусийн тархалт намжиж, Монголоос холуур өнгөрөөсэй. Та бүхэнд амжилт. Тээвэрлэлт эхэлбэл аштай юу

Холбоотой мэдээ