Б.Жаргал:Хорио цээрийн үед зээлийн хүүг царцаах боломжийг Монголбанкны Ерөнхийлөгч ашиглахгүй байна

“Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс нийт иргэдийн зээлийн эргэн төлөлт, сарын хүүг коронавирусын хорио цээрийн хугацаанд царцаах шаардлагыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандан гаргасныг Монголбанкны Тамгын газрын захирал Ж:Батхуяг хүлээн авлаа.

Шаардлагыг товч хүргэе:

“Монгол улсын Монголбанкны Ерөнхийлөгчид  хөл хорио тогтоогдсон хугацаанд бүх нийтийн зээлийг төлөлтийн хугацааг хойшлуулах шаардлагыг хүргүүлж байна. Хорио цээрийн үед тодорхой төвшинд орлого нь буурч улмаа ажил нь зогсонги байдалд ороод байна.

Тогтмол орлогодоо үндэслэн зээл авч түрээсээ залгуулдаг иргэд зээлээ төлж чадахгүйд хүрсэн.

Монгол улсын иргэний тухай хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан байдаг”

Энэ шаардлагад улсын хэмжээний нийт 18 банк, 531 банк бус, 6800 ломбард хамаарах юм байна. Click To TweetЭнэ удаагийн шаардлагад Нарны Монгол, Ард түмний олонхийн нам, Баялаг бүтээгчдийн холбоо зэрэг Төрийн бус байгууллагууд нэгджээ.

“Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий Улаанбаатар хот дахь зохицуулагч Б.Жагар “50 гаруй улс оронд коронавирус гарсантай холботоой зээлийн хүүг царцаасан.  Өнгөрсөн долоо хоногт зээлийн хүүг царцаах боломжгүй гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн. Гэхдээ яг ямар хуулийн дагуу тэгж хэлж байгаагаа тайлбарлах ёстой.

Монголын ард түмэн хорио цээрийн үед зээлийн сарын төлөлтөө төлөхгүй байх маш олон боломжтууд байгаа. Хуулийн боломжуудыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ашиглаж чадахгүй байна” гэлээ.

Баялаг бүтээгдчийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Баялаг бүтээгчдийн зүгээс зээлийн хүүг 2-3 сараар хойшлуулах хүсэлтийг тавьж байна. Хорио цээрийн улмаас баялаг бүтээгч, ЖДҮ-д асар хүнд байдалд байна.

Монгол улсын ажлын байрны 60 хувийг ЖДҮ-ийн салбарынхан эзэлдэг. Click To Tweet Гэхдээ ДНБ-ий 17, экспортын орлогын 2.8 хувийг бүрдүүлж бхайдаг.

Монгол банк,УИХ- шийдвэртэй арга хэмжээ авахгүй байна. Мөнгөний бодлогын хороогоо яаралтай хуралдуулах хэрэгтэй .Бодлогын хүүнээс шалтгаалж зээл хадгаламжийн хүү тогтдог. Мөнгөний бодлогын хүүгээ бууруулах нь ЖДҮ эрхлэгчдэд ашигтай” гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ