Италийн хөлбөмбөгийн клубын гурван тоглогч коронавирусын халдварт сэжиглэгдэв

Италийн хөлбөмбөгийн Сери С дивизионд тоглож байгаа «Пьянезе» клубын гурван тоглогч коронавирусын халдвар авсан тухай мэдээлэв.

Эхнийх нь Сиена хотын эмнэлгийн халдварт өвчний тасагт хүргэгдсэн, хоёр дахь нь гэртээ тусгаарлагдсан, халдварын шинж тэмдэггүй байгаа гэж тэмдэглэжээ. Гуравдахь тоглогч бага зэрэг халуурч байгаа гэж тэмдэглэсэн боловч коронавирусын халдвар илрээгүй байна.

Клубын нэг ажилтан вирусын халдвар авчээ.

Италид коронавирус тус улсын хойд хэсэгт тархаж буй. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэгчидгүйгээр хийхээр шийдээд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ