
Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн улс оронд COVID-19 ийн хэчнээн халдвар бүртгэгдсэн талаарх мэдээллийг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өглөө.
Дэлхийн улс орнуудад өнгөрсөн цагийн дотор шинээр 1739 халдвар бүртгэгдэж нийт 87137 тохиолдол болоод байна. Үүнээс 53 нас баралт нэмэгдэж нийт нас баралт 2977 болов.
Шинээр Катар, Азарбежан, Ирланд зэрэг 6 улсад COVID-19 ийн халдвар бүртгэгдсэнээр нийт 66 улс болсон.
- БНХАУ-д 579 шинэ тохиолдол 35 нас баралт бүртгэгдсэн.
- Солонгос улсад 586 тохиолдол шинээр нэмэгдэж нийт 3763 болсон. Тус улсад өдөрт дунджаар 11 мянган хүнд лабораторийн шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариугаа хүлээж байгаа 33 мянган хүн байгаа бол 60 мянган хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан.
- Итали улсад тохиолдлын тоо 50 хувиар нэмэгдэж 1694 хүрч, нас баралт наймаар нэмэгдэж 34 болсон. Дэгдэлт гарсан гурван бүсэд сургууль, цэцэрлэгийг 14 хоног хаасан.
- Иранд 385 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 978 болов. Нас баралт 11-ээр нэмэгдэж 54 болжээ. Иран улс нас баралтаараа БНХАУ-ын дараа орж байна.
- Японд тохиолдлын тоо 9-өөр нэмэгдэж нийт 139 тохиолдод бүртгэгдэж 5 нас баралт гараад байна. Тус улсад найз, нөхөд гэр бүлийн хүрээнд COVID-19 тархаж байна.
Дэгдэлдийг таслах зогсоох боломж байна. Тиймээс ДЭМБ-аас үүнд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
xxxsex blue films http://www.hotxxxmovie.club/xxx/xxxsex-blue-films/
Oligto medeelel ugsngu