
Одоогийн байдлаар COVID-19 дэлхийн 64 улс оронд бүртгэгдээд байна. Итали, Герман, Солонгост халдвар идэвхижиж байна.
ЭМЯ-аас COVID-19 тэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Өчигдөр буюу ням гаригт ЭМЯ-наас мэн мэдээлэл өгсөн. Үүнээс хойш дэлхийн 6 оронд COVID19-ийн халдвар шинээр бүртгэгдсэн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Иран нас баралтаараа БНХАУ-ын дараа орж байна.
ДЭМБ-аас гараа сайн савандаж угаах, ариутгал хэрэглэх, амны хаалт зүүх гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Эдгээр зөвөлмжийг нэгдүгээр сарын 6-наас хойш ЭМЯ-наас ард иргэдэд өгсөөр байгаа билээ. Тэгвэл дээрх зөвлөмжийг иргэд дагаж хэрэгжүүлсний үр дүн гарч байгааг тус яамны газрын дарга Д.Нарангэрэл онцоллоо.
Өөрөөр хэлбэл, гараа савандаж угаан, ариутгал хэрэглэж, амны хаалт хэрэглэснээр гахайн хавдар, салхин цэцэг, халдварт шар өвчин зэрэг агаар дуслын замаар буюу бохир гараар дамждаг өвчин өнгөрсөн жилийн мөн үеэс 1.3-2.9 дахин буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Өнгөрсөн жил өдийд нийслэлд 600 гаруй хүүхэд дээрх халдварт өвчнөөр хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 1033 орон дээр 233 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Click To Tweet Тиймээс иргэд ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг энэ эрчээрээ сайтар дагаж мөрдвөл COVID-19 болон бусад халдвар өвчнөөс сэргийлэх боломж байна хэмээн ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.
Шууд үзнэ үү.
Хурд хамтлагийн гишүүд УОК-ийн даргад хандив гардуулж байна
Posted by Gereg.Mn on Sunday, March 1, 2020
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй