• Emirates авиакомпани коронавирусын улмаас ажилчдаа амралтаа авахыг хүсэв

    Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компаниудын нэг болох Emirates Airlines нь коронавирусын тархалттай холбоотой эдийн засгийн алдагдлын улмаас ажилчдаа амрахыг хүсэв. Энэ тухай компанийн удирдлагууд ажилчдадаа хандсан захидалдаа дурдсан тухай Ройтерс мэдээллээ. Эмират улсын төлөөлөгч агентлагт энэ захидал үнэн болохыг баталжээ.

    Энэхүү баримт бичигт коронавирусын дэгдэлтээс болж компани бизнесийн “мэдэгдэхүйц удаашрал”-тай байгааг тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан компанийн ажилчдыг цалинтай амралт авахыг зөвлөсөн байна. Ажил үүрэг нь үйл ажиллагаатай холбоогүй ажилчдад амралтаараа өөрийн зардлаар явахыг санал болгов.

    Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар коронавирусын улмаас Emirates эх газрын Хятад руу хийх Бээжингээс бусад нислэгүүд болон Иран руу хийх нислэгүүдээ цуцалжээ.

    Emirates нь Дубайн олон улсын агаарын тээврийн компани юм. Компанийн вэбсайтад мэдээлснээр Emirates-д 60 мянга гаруй ажилчин, 270 онгоц байдаг аж.

    ДЭМБ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн хэмжээнд 85 мянга гаруй хүн коронавирусаар халдвар авсан байна. Тэдний дийлэнх нь буюу 79 мянга гаруй хүн Хятадад байдаг боловч уг өвчнийг өөр 53 оронд бас илрүүлжээ. Хамгийн олон халдвар авсан хүн Өмнөд Солонгос, Иран, Италид мөн бүртгэгдсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ