Луврын музей коронавирусын улмаас түр хаагдсан байна

Дэлхий дээрх хамгийн их зочинтой Францын Луврын музей 3-р сарын 1-ний өдөр ажилчидтай нь коронавирусын нөхцөл байдлын талаарх уулзалт хийх гэж байгаатай холбоотойгоор нээгдсэнгүй. Энэ тухай галлерейн твиттертэд бичжээ.

Музейг хэзээ нээх боломжтой тухай мессежид бичээгүй. Луврын төлөөлөгчид тав тухгүй байдалд хүргэсэндээ уучлал гуйж, нөхцөл байдлын талаар нэн даруй мэдээлэхээ амлав.

Коронавирусын шинэ төрлийн дэгдэлт 2019 оны 12-р сард Хятадын Хубэй мужид эхэлсэн. Хятад улсаас гадна коронавирусын тохиолдол өөр 61 оронд бүртгэгджээ. Хамгийн сүүлийн мэдээллээр бараг 87,000 хүн халдвар авч, 2800 гаруй хүн нас баржээ. Францад 100 орчим тохиолдол бүртгэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ