Мартын 8-ны өдөр “Хурд” хамтлагийн шилдэг дуунуудаас бүтсэн онлайн тоглолтыг хүлээн авч үзээрэй

Монгол улсын хувьд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон.

Тэгвэл өнөөдөр “Хурд” хамтлаг болон Монгол HD телевиз хамтран хорио цээр тогтоосон энэ үед “Буцаалт нэхэхгүй хайр” онлайн тоглолтоо зохион байгуулах хүсэлтээ УОК-ын дарга бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүллээ.

Гэрээсээ гаралтгүйгээр “Хурд” хамтлагийн шилдэг дуунуудтай тоглолтыг  9-12 цагийн хооронд хамтлагийн пэйж хуудас болон Монгол HD  дээр сувгаа тааруулан үзэх боломжтой.

Хурд хамтлагийн ахлагч Ганбаяр “Энэ цаг үед ус агаар мэт хэрэгтэй арга хэмжээ гэж бодож байна. Бидний төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдад бага ч гэсэн сэтгэлийн дэм болох байх гэж бодож байна.

Мөн Хурд  хамтлаг 18 дахь жилдээ уламжлал болгон Мартын 8-аар ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан тоглож ирсэн. Энэ жил энэ уламжлалаа хадгалж өвөрмөц байдлаар төр засгийнхаа шийдвэрийг дагаж онлайнаар  тоглолтоо хүргэх гэж байна.

Тоглолтын дундуур  коронавирусийн эсрэг төр засгаас гарч байгаа бүхий л шийдвэрийг ард иргэдэд уламжилна. Онлайнаар золгоё гэсэн шиг онлайнаар ээжүүд, эмэгтэйчүүдээ баярлуулъя” гэлээ.

Мөн онлайн тоглолтын үед хандивын данс бий болгож, иргэдийг уриалж, түүнээс цугларсан хандивыг УОК-д шилжүүлэн өгнө гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ