Эрхүү, Улан-Удэ чиглэлийн нислэлүүдийг III сарын 11 дуустал цуцаллаа

2020-03-01

Улсын онцгой комиссын хуралдаанаас Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа.

БНСУ, Япон улсуудтай хийх нислэгүүдийг гуравдугаар сарын 11 хүртэл зогсоосон. Click To TweetГэвч голомттой бүс нутгаас Эрхүү, Улан-Удэ,Турк чиглэлийн нислэгээр дамжин ирэх тохиолдол ирэх байна. Ийнхүү голомттой бүсээс ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа юм.

Үүнээс гадна БНСУ,Японоос ирж буй иргэд маань агаарын, төмөр зам, газраар гэсэн замаар ирэх боломжтой. Сүхбаатар, Алтанбулаг, Буянт-Ухаагийн боомтоор зөвхөн Монгол иргэдийг хүлээн авна гэлээ. Click To Tweet

Мөн нүүрс, газрын тосны экспортыг  гуравдугаар сар 15 гэхэд эхлүүлэхээр цаад хугацааг тогтоосон ч үүнээс өмнө бэлэн гэж үзвэл эхлүүлэх боломжтой талаар Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ