Австралид COVID-19-өөр нас барсан анхны тохиолдол гарчээ

Австралид COVID-19 шинэ коронавирусын анхны хохирогч бүртгэгдсэн байна. Энэ тухай Баруун Австралийн нийгмийн эрүүл мэндийн тэргүүнээс тодруулан ABC мэдээлэв.

78 настай тэтгэврийн эр 79 настай эхнэртэйгээ тус улсад долоо хоногийн өмнө ирсэн байна.         Үүнээс өмнө тэд Diamond Princess Хөлөг онгоцонд байсан ажээ.

Тэрбээр тусгаарлагдсан байсан бөгөөд тэндээ нас баржээ. Одоо тус тив улсад коронавирусын халдвар авсан 25 тохиолдол бүртгэгдээд байна.

Ийнхүү яг одоогоор Diamond Princess-ийн долоон зорчигч нас бараад байна. Тус хөлөг онгоцноос нийтдээ 705 хүнд COVID-19 илэрсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ