
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусын халдвар шинээр Экаутар, Монако улсуудад бүртгэгдэж нийт 58 оронд тархсан байна.
БНСУ-д голомтлон тархаж буй коронавирусын улмаас шинээр дөрвөн хүн нас барж, нийт тохиолдол 594 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 514 нь Тэгү хотоос бүртгэгдсэн байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Өмнөд Солонгосын жишээнээс харахад нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж улс оронд ямар аюул учирч болохыг харуулж байна. Гадаад улсаас аялж ирж байгаа хүмүүс өөрийгөө тусгаарлаж,дараахь зөвлөмжийг дагах хэрэгтэй байна” гэлээ.
Өөрийгөө тусгаарлан хянахад дагах 6 зөвлөмж:
- Гараа сайтар угаа
- Амны хаалтаа сайн зүү
- Өөрийнхөө халууныг өдөрт хоёроос доошгүй удаа үзэх
- Гаднаас зочин урихгүй байх
- Дасгал хөдөлгөөн хийх
- Халуун илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
hindi spik ke sat xx video http://www.hotxxxmovie.club/xxx/hindi-spik-ke-sat-xx-video/