Гэр бүл,найз нөхдийн хүрээнд халдвар их тархаж байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг хийлээ.

Монгол улсын хувьд энэ хугацаанд нийт 705 хүнийг ажиглалтад авч, 227 хүнийг тусгаарлан лабораторийн шинжилгээ авч ажилласан байна. Click To Tweet Одоогоор коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.02.28-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

2020.02.29-ний өдөр ХӨСҮТ-т хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9, нийт 11 сэжигтэй тохиолдлын шинжилгээ хийгдэж байна” гэлээ.

Мөн үүнээс гадна одоогоор ХӨСҮТ-д 88, Цэргийн Төв эмнэлэгт 65, Улсын хоёрдугаар Төв эмнэлэгт 9,”Асральт Мед” эмнэлэгт 32, ОБЕГ-ын харъяа давтан сургалтын төвд 41 хүнийг тус тус ажиглалтад аваад байна.

Дэгдэлтийн нөхцөл байдал өөрчлөгдөж илүү гэр бүл, найз нөхдийн дунд халдварлах болсон

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн тав дахь өдөр дэлхийн эрүүл мэндийн сайдуудын бүсийн хурал болоход ДЭМБ-аас  дэгдэлтийн өнхцөл байдал өөрчлөгдөж илүү гэр бүл, найз нөхдийн дунд халдварлах нөхцөл үүсч байна гэж сэрэмжлүүлсэн. ДЭМБ-аас улс орнуудад дараахь чиглэлийг барьж ажиллахыг зөвлөсөн:

  • Нийт хүн амд чиглэлэсэн мэдээлэл зөв, бодитой байх
  • Сэтгэлзүйн бэлтгэлийг сайн хангах
  • Нийгмийн нөөцийг дайчилж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Ойрын хавьтлуудыг сайн илрүүлэх
  • Иргэдийг гэртээ өөрийгөө ажиглах чиглэлээр сургах
  • Зөвлөмжийг дагавал өөрийгөө бүрэн хамгаалж чадна гэсэн итгэл үнэмшлийг бий болгох
ДЭМБ-аас мэдээлснээр вакцин хэрэглээнд нэвтрэх хүртэл 12-18 сар хэрэгтэй. Click To Tweet

БНСУ-ын Эрүүл мэндийн сайд түргэвчилсэн оношлуур хийж байгаа бөгөөд бусад улсад нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Түргэвчилсэн оношлуурыг оруулж ирэхээр БНСУ,БНХАУ, ОХУ-тай хамтарч ажиллаж байна.

Гуравдугаар сарын 4-ний өдөр хилийн ажилтнуудын 565 хамгаалах хэрэгсэл, эм,эмнэлгийн хэрэгслүүд Туркийн хилээр орж ирнэ” гэлээ.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • энэ нөхцөл үнэн шүү. гадныхан ч гайгүй гэж бодож байна. гэхдээ ойр дотны хүрээнд гэхээр аймаар сонсогдож байна. Монголчууд нэг нь өвдөхөөр бүгд сандраад очдог хүмүүс шүү. анхаарч болгоомжлох хэрэгтэй болждээ. 

  •  Tiim shuu ene hol horionii ued arhi darsnii asuudal deer bas hol horio togtooh n bas chuhal gudamj talbaigaar oroin tsagaar sogtuu halamtsuu humuus mash ih ywj bn arhi uuj bga humuus medeej  nz nohdoiroo tuglaj l uuj bgaa uhaan medeegui humuus gudamjind sheej zogson bas shuls nusandaa hutgaldana unees l bas bohir orchin usej bakter idewtei urjih bolomj burduulne shuudee 

Холбоотой мэдээ