Алтанбулаг боомтоор дамжин орж ирсэн 8 иргэнийг тусгаарлалаа

Монгол Улсын иргэд БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос автобус гаргаж, найман иргэнийг өчигдөр шөнө (2020.02.29-2020.03.01 шилжих) 23:25 цагт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авч хил нэвтрүүллээ. Эдгээр иргэдийг улсын хилээр нэвтрэх үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тандалт хийж, сэжигтэй хоёр иргэнийг тусгаарлан аймгийн Халдвартын тасагт шилжүүлэн, 6 иргэн, 1 жолооч, нийт 7 иргэнийг Алтанбулаг дахь Тусгаарлах байранд байрлуулан ажиглалтад аваад байна.

МХЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ