
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, шинэ төрлийн коронавирусын эсрэг хийж буй тус улсын тэмцлийг дэмжиж 30 мянган хонь хандивлаж байгаа тухай дуулгаж, батламжийг гардуулсан билээ.
Тэгвэл өчигдрөөс аймгууд, байгууллагууд, хувь хүмүүс коронавирустэй тэмцэхэд болон Хятадын ард түмэнд зориулж хонь хандивлаж эхлээд байна.
Одоогоор:
- Увс аймаг 1000,
- Булган аймаг 1500,
- Булганы АН 1500,
- Баянхонгор аймаг 20 сумтай. сум бүр 100 хонь, нийт 2000 хонь
- Говь-Алтай аймаг 1111,
- Баян-Өлгий аймаг 1080,
- Хөвсгөл аймаг 3000,
- Дорноговь аймаг 3000,
- УИХ-ын гишүүн Наранхүү 2000 хонь,
- Төв аймгийн малчин Д.Гомбо-Очир 108,
- Баянхонгор Галуут сум 300,
- АН-ын генсек Ц.Туваан 30,
- Дундговийн Дэрэн сумын уугуул Төмөрзүрх гуай 20,
- Дорнодын Дашбалбар сумаас 100,
- Дорнодын Баяндун сумын малчин Батмөнх гуай 100,
- Архангайн Цахир сумын малчин Гэрэлтцогт 20,
- Баян-Өлгийн аймгийн залуучууд 100,
- Баянхонгорын иргэн арслан Дамдин 3,
- Төвийн Бүрэн сумын малчин Ширчин гуайн хүүхдүүдийн хамт 10,
- АН-ын гишүүн Жадамба 10,
- АЗХ-ны Эрдэнэболд 10,
- Дамбаа Dambadarjaa Giimaajav10,
- Эрдэмбилэг Доржсүрэн 3 хонь тус тус хандивлаад байна.
Гэхдээ манайхан хонь өгнө гэчихээд өгдөггүй явдал түгээмэл байдгийг бодолцох ёстой байх. Сайхан амласаар ирсэн ч түүндээ хүрдэггүй нөхдүүд ч бий. УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэхэд Бээжингийн олимпын дараа аваргуудад асар их хэмжээний мөнгө амласан ч хэлснээ өгөөгүй гэх яриа байдаг. Click To TweetТэр өгнө гэсэн мөнгөө өгөөгүй юм чинь хонио бол бүр ч өгөхгүй байх гэлцэнэ. Учир нь хүүхдийн даахь, гэрийн,цолны найр гээд ямар нэг тэмдэглэлт арга хэмжээний үеэр хонь ,малтай хүн бүр“Заа нэг халзан цагаан хонь аваарай” гээд амладаг ч амласнаа өгөхгүй нь олонтаа. Тийм л учраас...хонь амласан нөхдүүд яг өгөх үү? гэх егөө сошиал ертөнцөөр үзэгдэнэ. Click To Tweet
Ерөнхийлөгч БНХАУ-д очихдоо 30 мянган хонь өгөх асуудлыг ҮАБЗ шийдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гарын үсгээ батламж бичиг дээр зуржээ. Click To TweetХоёр улсын харилцааны асуудал учраас уг асуудлыг Ерөнхийлөгч ганцаараа шийдээд өгөөгүй нь ойлгомжтой. Дээр нь ҮАБЗ шийдсэн учраас хөрш улсдаа бид 30 мянган хонио татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж аваад өгч л таарна.
Гэхдээ тэр 30 мянган хонины гулуузыг ямар компани хэрхэн бэлдэх,эрүүл ахуйн шаардлагыг яаж хангах гээд түм буман асуудал гарах бөгөөд тэр бүхнийг Засгийн газар эрх үүргийнхээ хэмжээнд зохицуулах учиртай.
Харин Дорж, Гомбоо нарын аман тоогоор хэлсэн хонь хэрхэн яаж ирэх, түүнийг БНХАУ-д яаж хүргэх вэ гэх асуудал нэн ойлгомжгүй. Юутай ч өчигдрөөс давалгаалсан хонин хандив урд шөнө олон хүнийг хонь тоолуулж хонуулав бололтой. Унтах цагаар нойр хүрэхгүй бол “хонь тоолсоор байтал унтчихна” гэж ярилцдаг. Нээрээ ч нойр хүрэхгүй бол нэг,хоёр,гурав гэж тоолсоор нэг мэдэхэд унтаад өгдөг Click To Tweet явдал бий.
Харин урд шөнө бол монголчууд аюулт өвчинтэй тэмцэхэд халуун сэтгэлээ харамгүй дэлгэж буй сайхан сэтгэлт ардынхаа өглөгт уяран жинхэнээсээ хонь тоолсоор хоносон юм шүү. Шөнийн байдлаар энд тэндхийн мэдээллээр тоолоод байсан чинь 20 мянга гаргаад л тоогоо алдсан даа….
gereg.mn Тоймч Г.Самбаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй