• Пакистан Зөвлөлт Холбоот Улсын үеийн өрийг Орост төлжээ

    Пакистан Зөвлөлтийн үеийн өр 93.5 сая долларыг буцааж өгсөн бөгөөд үүний дараа улс орнууд санхүүгийн хувьд харилцан үүрэг хүлээгээгүй гэнэ. Энэ мэдээллийг Оросын Сангийн яамнаас баталжээ.

    Улсуудын төлөөлөгчид өрийг төлөх гэрээнд 2019 оны 12-р сард гарын үсэг зурсан гэж тэмдэглэжээ. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ түлхэц өгч, Орос улсаас шинэ хөрөнгө оруулалт орж ирэх болно гэж Пакистан үзэж байна.

    Өр нь 1980-аад онд улс орнуудын хийсэн экспорт-импортын ажиллагааны үр дүнд үүссэн аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ