Өндөр настан Д.Дашдаваа:Өөрийнхөө болон хөгшнийхөө нэг сарын тэтгэвэр 1 сая төгрөгийг ЭМЯ-даа хандивлаж байна

2020-02-29

Өдгөө 80 насыг зооглоод буй иргэн Д.Дашдаваа өөрийнхөө болон хөгшнийхөө нэг сарын тэтгэвэр нэг сая төгрөгийг коронавирусын эсрэг тэмцэхэд хандив болгон өглөө.

Тэрбээр “Монголын ард түмэн эвээ хичээж сэтгэлээ нэгтгэж чадав аваас альваа бэршлээийг давж чадна гэдэг мэргэн сургааль байдаг.

Төр засгаас онцгой байдлын үед дэг журмыг Монголын аод түмэн сайнаар хүлээн авч хэрэгжүүлж байгаад баяртай байна.Монголчууд ингэж төр засгийнхаа шийдвэрийг хүндэлж байх нь их чухал.

Эрх хэтэрвэл энхрий болдог шүү Click To Tweet. Эрхийн цаана үүрэг,үүргийн цаана хариуцлага гэж бий. Цагаан сар өнгөрлөө гээд тайвширч болохгүй, байнга амны хаалтаа зүүх хэрэгтэй.

Би хэдий тэтгэврийн хүн боловч өөрийнхөө болон хөгшнийхөө нэг сарын тэтгэвэр нэг сая төгрөгийг эрүүл мэндийн яамандаа хаяглаж өгч байна.

Нийт ард түмэн ялангуяа ахмадууддаа хандив өргөөрэй гэж уриалмаар байна. Дуслыг хураавал далай болдог гэдэг үг бий.

Бүх ард түмэндээ энэ халдварт өвчнийг дарахын тулд бүгдээрээ хариуцлагатай хүчин чармайж зүтгэхийг хүсэх байна ” хэмээлээ.

Үүний дараа Д.Сарангэрэл сайд “Бид нарт маш их урам зоригыг өглөө. Эрүүл мэндийн яам та нарынхаа төлөө нүд цавчихгүй, сонор сэрэмж өндөр ажиллах болно” хэмээн талархал илэрхийлж иргэн Дашдаваад талархлын батламж гарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ