Иргэн С.Амармандах 30 сая төгрөгийг, олон удаа хэрэглэгдэх 1,500 амны хаалтны хамт ЭМЯ-д хандивлалаа

2020-02-29

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах 30 сая төгрөгийг, олон удаа хэрэглэгдэх 1,500 ширхэг амны хаалтыг Эрүүл мэндийн яамд хандивлалаа.

Тэрбээр “Бидний өсөж өндийсөн Монгол улсад төдийгүй дэлхийн 55 оронд тархаж, эх гарагийг минь айлгаж байна.

Бидний эрүүл мэндийн төлөө удирдаж яваа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танаа, бүх эмнэлгийн ажилчид мөн ХӨСҮТ-ийн бүх эмч,сувилагч нар амжилттай сайхан ажилаж байна. Энэ өвчнийг эх орондоо оруулахгүй төлөө,эх орондоо оруулахгүйн төлөө зоримог ажилаж байгаагийн хувьд зөвхөн Монгол биш дэлхий нийтээрээ талархаж байна.

Монгол улсын иргэний хувьд, эх орондоо хайртайн хувьд, улсынхаа ирээдүйн залуучуудынхаа төлөө сэтгэл зүрхнээсээ өөрийн хандивыг өгч байна.

Түмэн олон минь үргэлж эрүүл энх саруул байх болтугай” хэмээлээ.

Үүний дараа ЭМЯ-наас иргэн С.Амармандахт талархлын батламж гарууллаа.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ