• Я.Буянжаргал:Тэгү,Бусанаас ирсэн 17 иргэн халуунаа үзүүлэхгүй зөрчил гаргасан учраас цагдаад мэдэгдсэн

    2020-02-29

    Өнөөдөр хийсэн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ажиглалтад,тусгаарлалтад байгаа иргэд тусламж,үйлчилгээ үзүүлэх үед хүндрэл, зөрчлүүд гаргаж байгаа талаар мэдээллээ.

    Тодруулбал, халуунаа үзүүлэхгүй, эмчид үзүүлэхгүй, тусгай шүршүүр зэргийг шаардаж байгаа юм.

    Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ” Жаргалантын аманд байгаа Дэгү,Бусаны чиглэлээс ирсэн 17 иргэн халууныхаа мэдээллийг өгөхгүй гэсэн үйлдэл, зөрчил гарсан. Үүнийг цагдаагийн байгууллагад мэдээлсэн. Үүнд бусдыгаа турхирсан иргэнийг олж тогтоож цагдаад мэдэгдсэн.

    Тусгаарлалтад байгаа хүмүүс иргэнийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг дахин сануулж байна.

    Халдварт өвчний үед иргэний эрх гэдгээсээ илүү хариуцлага гэж яригдаж байдаг.

    Цэргийн Төв эмнэлэг дээр тусгаарлагдсан иргэд дотроос байрны нөхцлийг голж тусгай шүршүүр шаардаж, эмчид үзүүлэхгүй гэсэн үйлдлүүдийг гаргаж байна” хэмээлээ.

    Мөн эмч,ажилчдыг чадваргүй мэтээр үл ойшоож, үг хэлээр доромжлох асуудлууд ч гарч байгаа аж.

    Тэрбээр мөн энэ талаар “Монголын эмч,эмнэлгийн мэргэжилтнүүд бол дэлхийн төвшинд ажилласан туршлагатай хүмүүс бий.

    Вируслогийн шинжилгээ хийж байгаа тасгийн эрхлэгч бол ДЭМБ-ын зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Тэр тасагт ажиллаж байгаа эмч нар бол АНУ-ын CDC, энхийх сахиулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс.

    Зөвлөгөө өгөх гээд байгаа эмч нар бол тахлын үед ажиллаж байсан туршлагатай эмч нар бий. Өөрт нь болоод түүний ар гэрт тусламж үзүүлэх гээд байхад хүндрэл учруулахгүй байхыг хүсэж байна. Одоо бол шууд хуулийн хариуцлага ярих болно гэдгээ хэлье” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ