
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын талаар ээлжит мэдээллийг хийж байна.
Шинээр халдвар авсан орнуудын хувьд гаднаас импортолж орж ирсэн байна
ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунтуяа дэлхий дахины нөхцөл байдлын талаар “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Испани,Шинэ Зеланд,Азербайджан,Нигер,Беларус,Нидерланд улсуудад шинээр халдварын тохиолдол илэрсэн.
Үүнээс гадна БНСУ-ын Тэгү хотод голомтлон гарсан халдвар нилээн эрчимтэй тархах хандлагатай байна.
Халдварын нийт 83,694 тохиолдол 2,923 нас баралт дэлхийн 55 оронд бүртгэгдээд байна. Хятад улсад 329 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн сарын хугацаанд хамгийн бага үзүүлэлт байна. Click To Tweet
21 улсад дэгдэлт байдлаар тархаж байна. Одоогоор БНСУ-д 2277, Италид 560 тохиолдол, Иранд 245 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн гурван оронд халдвар гарсан орнуудын хувьд гаднаас импортолж орж ирсэн байна. Click To Tweet
Ираниас гэхэд 11 улсад тархжээ. ДЭМБ-аас хийснээр дэлхий нийтээрээ маш өндөр төвшинд эрсдэлтэй гэж гарсан.
“Сонгдо”-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол үе үе ханиалгаж,толгой өвдсөн шинж тэмдэгтэй байна
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ” Одоо бууж байгаа Туркийн онгоцноос тусгаарлагдах тохиолдлыг оролцуулахгүйгээр нийт 351 сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авсан байна.
ЭМЯ Оросын талтай түргэвчилсэн оношлуурыг авах, эмчилгээ оношилгоотой газар дээр нь танилцах багийг бүрдүүлсэн. ЭМЯ болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар тусгаарлах байруудыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн хариуцлагаа хүлээн хүсэлт гаргасан хувийн эмнэлэг,сувиллуудыг очиж үзээд,эрүүл ахуйн хувьд боломжтой гэж үзвэл нэмэлт байдлаар тусгаарлах байр болгохоор ажиллаж байна.
“Сонгдо” эмнэлэгт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдолд үйлчилгээ үзүүлсэн блок болон эмнэлгийн ажилтнуудыг тусгаарласан.
ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд очиж өвчтөнийг авчран,тусгаарласан. Click To TweetТухайн хүний хувьд үе үе ханиалгаж байна,толгой өвдөж байна гэсэн байна шинж тэмдэгтэй байна. Гэхдээ халуураагүй байна” гэлээ.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
one girls and six habshi xxx http://www.hotxxxmovie.club/