• Харвардын Их сургууль:Бага насны хүүхдүүд коронавирусээр өвчлөх нь харьцангуй бага байна

    Харвардын Их сургуулийн эпидемиолог,халдварт өвчин,эдийн засаг зэрэг салбарын мэргэжилтнүүд коронавирусын тархалтын талаарх цуврал мэдээллийг хүргэж байгаа юм байна. Энэ удаад оролцсон Харвардын Их сургуулийн харъяа Анагаахын сургуулийн захирал, тархвар судлаач Марк Липситч ярилцлагынхаа үеэр бага насны хүүхэд вирусын халдвар авсан ч хөнгөн тусч байгаа талаар ярьжээ. Ярилцлагыг товчлон хүргэе.

    -Шинээр халдвар авсан тохиолдлууд нь Хятадтай шууд харилцаатай байдаг, өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн улс орнууд бус харин ч бага эрсдэлтэй байх гэсэн Иран, Итали зэрэг улс орнуудад гарсан байна.

    – Хонгконг эмнэлэгт ханиадтайгаар ирсэн бүх хүмүүсээс коронавирусын шинжилгээ авч байна. Хятадын Гуандонгд гэхэд ДЭМБ-ын мэдээлснээр сүүлийн гурван долоон хоногийн хугацаанд ямар нэгэн амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн, бага зэрэг халуурсан зэрэг 300,000 сэжигтэй тохиолдлыг шинжилсэн байна.

    Бид хэрвээ шинжилгээнд хамруулах хүрээгээ багасгаад байвал аль хэдийн халдвар авсан хүмүүсийг илрүүлж чадахгүй.

    -Дэлхийн насанд хүрэгчдийн 40-70 хувь нь коронавирусээр өвчилнө гэсэн тооцоолол гарсан.

    -Одоо бидэнд байгаа мэдээллээр бага насны хүүхдүүд коронавирусээр өвчлөх нь бага төвшинд байна.

    Мөн өвчилсөн ч хүчтэй шинж тэмдэг үзүүлж, хурдан хүндрэх эрсдэл харьцангуй бага. Коронавирусын өвчлөл нь нас ахих тусам өндөр эрсдэлтэй байна. Гэвч вирусын халдвар авч амь эрсэдсэн залуу эмч нарын тохиолдлууд нь тэдгээр эмч нар нь байнга вирустэй орчинд ажилласнаар, вирус нь өндөр тунгаар биед нь орсон болов уу гэж эргэлзэхэд хүргэлээ.

    -Нийгэмд хорио цээр тогтоох нь халдвар гарсан үед эрүүл мэндийн байгууллагын ачааллын оргил үеийг бууруулах, халдвар аваагүй хүмүүсийг авахаас нь урьдчилан сэргийлэх, мөн халдвар тархах хугацааг хойшлуулах давуу талтай.

    Нэгэнт эмчлэх аргыг нь олчихсон цагт халдвар эрчимтэй тархсан ч айх зүйлгүй.

    -Нэг хариулагдаагүй асуулт бол хүүхдүүд энэ вирусын халдвар тархаалтад ямар байдлаар нөлөөлж байна вэ? Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулиудыг хаах нь нэг талаар маш үр дүнтэй байж болох ч нөгөө ямар ч үр дүнгүй байж болох юм. Ялангуяа Америк шиг олон эцэг эхчүүд сургуулиас өгдөг өглөөний цай, өдрийн хоолонд найддаг улсын хувьд..

    Бидэнд үнэхээр сургуулиудыг хааснаар үр дүнтэй гэх баталгаа хэрэгтэй байна. Тодруулбал,сургуульдаа явахгүй байгаа ч гэрийнхнээсээ эсвэл өөр хэн нэгнээс вирусын халдвар авсан эсэх талаар нарийвчилсан судалгаа хэрэгтэй. Мөн үүнээс гадна шинжилгээнд хамрагдах боломжгүй алслагдсан газар халдвар тархахаас сэргийлэх хэрэгтэй.

    Эх сурвалж:news.harvard.edu

    gereg.mn

    Холбоотой мэдээ