Шинэ Зеландад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэнээр халдвар тархсан улсын тоо 56-д хүрлээ

2020-02-28
Шинэ Зеландын эрүүл мэндийн сайд саяхан Иран улсад зорчоод ирсэн нэг хүн нь коронавирусын халдвар авсан болох нь өнөөдөр тогтоогдсон талаар мэдээлжээ.
Вирусын халдвар авсан 60 орчим насны иргэнийг Шинэ Зеландын Окланд хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж эхэлсэн бөгөөд биеийн байдал нь сайжирч байна гэжээ.

“Хэдий коронавирусын анхны тохиолдол ийнхүү манай улсад бүртгэгдсэн ч нийгэмд тархах эрсдэл нь бага хэвээр байна” гэж тэрээр хэлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тухайн иргэний явсан замыг тодруулж, тандалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Тэгэхэд өвчтөн нь Техранаас онгоцонд суун, Индонез улсаар дамжин Шинэ Зеланд улсад хоёрдугаар сарын 26-ны өдөр буужээ. Коронавирусын халдвар бүртгэгдсэний дараа нас баралтын төвшин нь Хятадаас ч өндөр байгаа Иран улстай агаарын хилээ хаахаар болжээ. Одоогийн байдлаар Иранд нийт 26 хүн нас бараад буй.

Ингэснээр дэлхий дахинд коронавирусын халдвар бүртгэгдсэн улсын тоо 56-д, нийт халдвар авсан хүний тоо 83,707 боллоо. Click To Tweet Халдвар хамгийн их тархсан 10 улсыг харвал:

  • 78,824 БНХАУ
  • 2,337 Өмнөд Солонгос
  • 655 Итали
  • 270 Иран
  • 214 Япон
  • 93 Сингапур
  • 93 Хонгконг
  • 60 АНУ
  • 48 Герман
  • 43 Кувейт
 Эх сурвалж:South China morning post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ