Залуу бизнес эрхлэгчид шинэ технологийн тусламжтайгаар кактуснаас савхин материал гарган авчээ

2020-02-28

Арьсан хувцас эдлэл нь хүрээлэн буй орчинд хор хөнөөл ихтэй. Олон улсын амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагаас мэдээлснээр дэлхийд арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр жилд нэг тэрбум гаруй амьтад амь үрэгддэг байна. Click To Tweet

Амьтны амийг аваад зогсохгүй арьсан эдлэлийн үйлдвэрлэл нь байгаль орчинд их эхмжээний сөрөг нөлөөтэй. Арьсыг/савхи/ бүрэн боловсруулахад их хэмжээний ус зарцуулагддагаас гадна олон төрлийн химийн элемент ашиглагддаг. Тодруулбал, арьсан хувцас эдлэл нь байгальд задардаггүй юм байна. Click To Tweet

Цагаан хоолтнуудын дурладаг хуванцар түүхий эдээр бүтсэн хуурамч савхи нь хүртэл дээрх асуудлыг шийдэж чаддаггүй аж.

Тэгвэл Adriano Di Marti компанийг үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчид арьстай шинж чанараараа адилхан материалыг шинэ технологийн тусламжтайгаар кактус цэцэгнээс авчээ. Кактусны их бие нь хатуу,өргөстэй боловч бүрэн боловсруулсны дараа хүний арьсанд мэдрэгдэх нь жинхэнэ арьстай адилхан байдаг байна. Элсэн цөлд ургадаг бөгөөд ингэж ургахдаа бага хэмжээний ус шаарддаг учир боловсруулах явцад ч бага ус зарцуулагддаг Click To Tweet.  Сонирхуулахад, кактусын төрөлх нутгийг Мексик гэж үздэг бөгөөд жилд дунджаар 5-10 удаа цэцэглэдэг.

Мөн тус компаниас кактуснаас гаргаж авсан арьсаа эко аргаар төрөл бүрийн өнгөнд оруулахын  хамт эдэлгээний хугацааг уртасгадаг технологийг нэвтрүүлжээ. Ургамлаас бүтсэн учир байгальд хурдан задрана.

Эх сурвалж:indiatimes

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ