Б.Лхагвасүрэн:Харилцагч банктайгаа уулзаад зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгуулах боломжтой

2020-02-28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед эдийн засгаа дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх  Засгийн газрын тогтоол гаргалаа.

Тэгвэл үүн дотор Монголбанк Засгийн газартай хамтран авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.

Тэрээр “Коронавирусын дэгдэлтийн үед үүссэн эдийн засгийн уналтыг олон улсын шинжээчид V хэлбэрийн буюу огцом унасан шигээ огцом өсөх төлөвтэй гэж тодорхойлж байна. Тийм ч учраас урт,удаан гэхээсээ илүү богино хугацааны арга хэмжээ авахад гол төвлөрч байна” хэмээн онцоллоо.

Мөнгөний бодлогын хүү буурч байгаатай холбоотой банкнаас гаргаж байгаа зээлийн хүү буурах боломжтой

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны зүгээс Төв банкны тухай хуулиараа арга хэмжээ авах зүйл нь тодорхой хязгаартай, тодорхой зүйлүүд хориглогдсон байдаг.

Зөвхөн дотоодоод болж байгаа эдийн засгийн байдлаас гадна гадаад улс орны зах зээлийн байдлыг нарийн судалж байгаа. Төв банкнаас гаргаж байгаа бодлого шийдвэрээ үүнтэй улядуулахыг зорьж байна.

Төв банкны тухай хуулиар Мөнгөний бодлогын хороо улиралдаа нэг хуралддаг. Энэ жилийн нэгдүгээр улирлын хууль гуравдугаар сарын сүүл байсныг гуравдугаар сарын эхээр хийхээр төлөвлөсөн.

Энэ хурлаар мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжтой эсэх талаар хэлэлцэнэ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөнгөний бодлогын хүүг 11 хувиас 0.5 нэгжээр бууруулахаар хэлэлцсэн боловч хэвээр хадгалсан. Тодорхой хэмжээнд мөнгөний бодлогын хүүг бууруулчихвал зах зээлд дэмжлэг гарч ирнэ:

  • Нэгдүгээрт,банк хоорондын төлбөр тооцоонд нааштай зүйл гарна.
  • Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нэмэгдэнэ.
  • Дээр нь бодлогын хүү буурч байгаатай холбоотой банкнаас гаргаж байгаа зээлийн хүү буурах боломжтой нөхцөл тавигдана.

Ингэснээр бизнесээ зээлээр хийж байгаа ААН-үүдэд дарамт багасах боломж байгаа. Click To TweetЦаашид ямар боломж байгаа гэдгийг хамтарч гаргана.

Эдийн засаг цаашид хүндэрэвэл илүү нарийн заалттай төлөвлөгөө гаргахад бэлэн байна” гэлээ.

Өнгөрсөн оны хувьд зээлийн дундаж хүү 16.8 хувьтай байжээ. Click To Tweet

Банкууд харилцагчтайгаа уулзаад зээлийн хугацааны хувьд сунгах боломжтой

Мөн тэрбээр “Банкны холбоотой уулзсан. Банкууд дээр зээлийн төлөлттэй холбоотой санал,гомдлууд ирсэн. Ингэхдээ ихэвчлэн хэрэглээний зээл дээр санал гомдол ирсэн. Click To Tweet Хуулийнхаа дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийж болдог учраас банк харилцагчтайгаа уулзаад сул зогсолтын үед асуудал үүсч,бизнес нь зогсож байгаа бол тодорхой хэмжээнд хугацааны хувьд сунгах боломжтой” гэлээ.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ