НҮБ,ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар Монголчуудыг төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, хэрэгжүүлдэг  гэж сайшаажээ

2020-02-28

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин   НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, ДЭБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзсан.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас  коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй  арга хэмжээний талаар өөрсдийн сэтгэгдлийг хэлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр, Монгол Улсын засгийн газраас коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг  Монгол дахь суурин төлөөлөгч нар сайшаалаа.  Авч хэрэгжүүлж байгаа зарим шийдвэрийг бид хатуу байна гэж дүгнэж байсан ч ойлгосон гэдгээ хэлсэн. Монгол Улсын БНХАУ-тай 4800 км зайтай хиллэдэг,  БНСУ-д Монголын 49 мянган иргэн оршин сууж байдаг гэх мэт онцлогийг олж харж, ойлгосон гэсэн.  Энэ эгзэгтэй үед Монголын уламжлалт Цагаан сарын баяр давхцлаа. Тиймээс хөдөлгөөнийг хязгаарлах ажил зөв арга хэмжээ болсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Нэг зүйл тэдний анхаарлыг их татсан гэнэ. Танай ард түмэн төр засгийнхаа гаргасан шийдвэрийг  хэрхэн хүлээж авч байгааг эдгээр өдрүүдэд харлаа. Монголын ард түмэн  ухаантай, төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, хэрэгжүүлж дагадаг гэдгийг харж авлаа гэсэн.

Цаашид НҮБ-ын бүх байгууллага дүнгээ хэлнэ. Монгол Улсад хэрэгцээтэй байгаа зүйлсийн жагсаалтыг гаргаж байна гэсэн. НҮБ-ын системийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүн  нэг өдрийнхөө цалинг хандивлаж байгааг хэлсэн.

Би УОК-ийн даргын хувьд НҮБ-д 500 мянган маскны дэмжлэгийг үзүүлээч гэж хүсэлт тавьсан. Үүнийг бүрэн дүүрэн хүлээн авч ойрын хугацаанд хангаж өгнө гэсэн” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ