Ерөнхий сайд сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэл өгөв

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албаныханд өгсөн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Анх Амгалангийн хавьцаа баригдахаар яригдаж байсан. Гэхдээ Налайх дүүрэгт барихаар болсон. Тэнд барьснаар хэд хэдэн ач холбогдол байгаа. Налайх дүүрэгт агаарын бохирдол багасна. Тэнд үйлдвэр ашиглалтад орсноор 1500 ажлын байр бий болно . Улаанбаатар хотын зүүн хэсгийг сайжруулсан шахмал түлшээр хангана.

Улмаар Налайхаас наашаа вагоноор авчрах боломжтой. Барилгын ажил ирэх хавар эхэлнэ. Ирэх өвөлдөө багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгавартай. Одоогийн үйлдвэртэй хүчин чадлын хувьд адил байх юм.

Өнгөрсөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 40-50 хувь бууруулна гэж зорилт тавьсан.Хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 70-80 хувь буурна гэж тооцоолж байгаа ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ