Ч.Хүрэлбаатар:Түрээсийн төлбөрөө буулгасан аж ахуйн нэгжийн татварыг нэг удаа чөлөөлнө

2020-02-28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед эдийн засгаа  дэмжих талаар авч хэрэгжүүлэх  Засгийн газрын тогтоол гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Засгийн газраас гарсан  тогтоолд дараах зүйлсийг тусгажээ.

  • Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг Монгол Улсын хилээр экспортлох үйл ажиллагааг эрүүл ахуйн, хорио цээр, халдваргүйжүүлэлт, ариутгалын шаардлага хангаж эхлүүлэхээр болов. Жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалд орсон, эхний өдрөө ороод тухайн өдөртөө буцаж гарч ирэхээр зохицуулна.
  • Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд АНН-үүд  НДШ-ээ цаг хугацаанд нь  төлж чадаагүй тохиолдолд ногдуулдаг алданг, торгуулийг бодохгүй. Холбогдох хуулийн төслийг боловсруулж,  УИХ-д өргөн барина. Үйл ажиллагаа нь хэвийн байгаа АНН-үүд цаг хугацаандаа төлхөд асуудалгүй. Харин үйл ажиллагаа нь тодорхой хэмжээгээр доголдож, шимтгэл төлөлт нь хойшлогдож байгаа бол  алданг тооцохгүй байх хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа үйлчилгээний чиглэлээр түрээслүүлдэг татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Ямар тохиолдолд үйлчлэх вэ гэхээр түрээсийнхээ төлбөрийг буулгасан түрээслүүлэгч нарт үйлчлэнэ. Түрээсийн төлбөрөө буулгаагүй АНН үүнд хамаарахгүй.

  • Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол түүнийгээ орон нутаг болон улсын татварын өртэй нийцүүлэн суутгаж өгөх боломжийг бүрдүүлнэ.
  • Урсгал зардалтай холбоотой зохицуулалтыг өмнө нь гарсан Засгийн газрын тогтоолоор шийдсэн байсан. Орлоготойгоо уялдуулаад урсгал санхүүжилтийг шийдээд явна. Өөрөөр хэлбэл, ач холбогдлоор нь эрэмбэлэх шийдвэр гарсан байгаа.  Төсөвт тодотгол хийх ёстой гэж олон хүн хэлж байна. Энэ нөхцөл байдалд улсын төсөвт тодотгол хийхгүй гэдгийг дахин хэлье. Улсын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Коронавирус эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг дэлхийн томоохон судалгааны байгууллага, олон улсын байгууллагын судалгаан дээр үндэслэн гаргана. Нэг цуу яриа, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргадаг зүйл Монголын төрд байхгүй. Олон улсын эдийн засагчид V хэлбэр буюу огцом унаж, огцом сэргэнэ гэж үзээд байна. Уналт үргэлжлэхгүй загвараар ерөнхий хандлагаа тогтоосон байгаа учраас Монгол Улсад авах эдийн засгийн арга хэмжээгээ ингэж төлөвлөсөн.

Нүүрс экспортын хувьд өнгөрсөн жилийн өдийд 4 сая тонн нүүрс экспортлосон байсан бол одоо  2.7 сая тонн экспортолсон байна. Үлдсэн нь бэлдсэн байгаа, тээвэрлэлт эхлэхэд гаргаад явна.

Түрээсийн татварыг чөлөөлснөөр төсөв дээр ачаалал ирнэ, түүнийг тооцоолсон Click To Tweet. Түрээсийн төлбөрөө буулгасан түрээслэгч нарт болон НДШимтгэлийн алданги, торгуулийг чөлөөлөх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг УИХ шийднэ” гэсэн юм.

ШУУД ҮЗЭХ:

Gereg.Mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Thursday, February 27, 2020

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ