COVID-19 ийн ажиглалт гэдэг нь тухайн орчинд иргэн өөрийгөө хянахыг хэлнэ

2020-02-28

Монгол Улсад COVID-19  бүртгэгдээгүй гэж ЭМЯ-наас мэдээлэв. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш  690 хүнийг тусгаарлан, ажиглалтад авч тэдгээрийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан. Харин өнөөдрийн  байдлаар 302 хүнийг тусгаарлан,  ажиглалтад аваад байна.

  • ХӨСҮТ-д 27 хүн
  • Цэргийн төв эмнэлэгт 74
  • Жаргалант суманд 11 (БНХАУ-д хийсэн айлчлалын)
  • Сэлэнгэ аймагт 12 гээд нийт 114 хүнийг ажиглан тусгаарлаад байгаа ажээ.

Тусгаарлалт гэж юу болох, ажиглалт гэж юу болох талаар ХӨСҮТ-ийн  Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

  • Тусгаарлалт- Халдвар хурдацтай тархаж буй голомтот бүс нутгаас 14 хоногийн дотор ирсэн, эмнэл зүйн ямар нэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарлана.
  • АжиглалтУлсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу голомтын бүс нутаг Солонгос, Япон, Итали зэрэг улсаас шууд нислэг болон дамжин нислэгээр ирсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаанд ажиглахыг хэлнэ.  Энэ хугацаанд шинжилгээ авахгүй. Харин өдөр бүр биеийн байдлыг хянан шалгах хуудас бөглүүлж, аль нэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д тусгаарлана.

Өөрөөр хэлбэл ажиглалт гэдэг нь  тухайн орчиндоо өөрийгөө хянахыг хэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад байгаа хүмүүсийг эмнэлэг, сувиллын газруудад байршуулсан. Гэрийн орчноос өөр  эмнэлгийн орчинг бүрдүүлж  ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис тогтмол хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ