ОБЕГ:Хятадад айлчлаад ирсэн албаны хүмүүсийн биеийн байдал хэвийн байна

ЭМЯ-наас коронавирустэй холбоотой сүүлийн үеийн мэдээллээр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын хэлтсийн дарга, Дэд хурандаа Д.Хонгор Хятадад айлчлаад ирсэн хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээллийг өглөө:

“БНСУ,Япон улсуудтай хийх нислэгүүдийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцалсан.

Улаанбаатар-Берлин, Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Эрхүү,Улаанбаатар-Астана, Улаанбаатар-Улан-Удэ чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар Зам тээврийн хөгжлийн яам, ГХЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагууд ажиллаж байна.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх сэргийлэх чиглэлээр Эрүүл мэнд нийгмийн халамжийн даатгалаар үйл ажиллагаа явуулдаг амралт,сувиллын бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг явуулсан.

Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын Давтан сургалт,сэргээн заслын төв дээр 2020.02.23-ны өдөр ирсэн Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 14, Хятадад айлчлал хийсэн албаны бүрэлдэхүүний 11, БНСУ-аас Улан-Удээр дамжин ирсэн 13,нийтдээ 41 хүнийг ажиглалтанд байлгаж байна.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ