
ЭМЯ-наас коронавирустэй холбоотой сүүлийн үеийн мэдээллээр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:
Өнөөдрийн байдлаар 5 тивийн 46 оронд COVID-19 ийн халдвар бүртгэгдээд байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар шинээр Дани, Грек, Норвеги, Бразил зэрэг 9 оронд COVID-19 ийн халдвар бүртгэгдсэн байна. Мөн Хятад, Япон, Солонгост өвчлөл нэмэгдэж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр урд хөршид айлчлал хийгээд ирсэн. Дүрэм, журмын дагуу тусгаарласан.
Хэрвээ манай улсад COVID-19 бүртгэгдвэл хамгийн түрүүн өртөх 700 гаруй эрсдэлт бүлэг байна. Тиймээс өндөр настан, архаг хууч өвчтэй эсвэл байнгын эмчийн хяналтад байдаг иргэн танай гэр бүлд байдаг бол эдгээр хүмүүст анхаарал илүү их тавьж, дархлааг нь дэмжих хэрэгтэй. Өвчлөл гарсан улс орнуудаас ирсэн иргэдийг ажиглалтад авч, тусгаарлаж байгаа нь тухайн гэр бүлийн гишүүдийг давхар хамгаалж байгаа гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Бид цаашид улам анхаарал, болгоомжтой, хариуцлагатай байх цаг үе ирсэн байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 690 хүнийг тусгаарлан ажиглалтад авсан. Одоо 302 хүнийг тусгаарлан ажиглалтад аваад байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
БНСУ-д 2022 хүн халдвар авсны 13 хүн нас бараад байна. ДЭМБ-ын захирлын хэлснээр бид шийдвэрлэх мөчид ирээд байна, одоо л хүчээ дайчлан ажиллах юм бол ард нь гарч чадна. Энэ бол томуугийн вирус биш тархалтыг хязгаарлах боломжтой. Хоёр долоо хоногийн хугацаанд шинээр тохиолдол бүртгэгдээгүй олон улс байна. Гэхдээ хэд хоногийн дараагаас нэмэгдсэн тохиолдол гарсан. Ямар ч орон манайд вирус бүртгэгдэхгүй гэж бодож болохгүй. Вирус хөгжлийн төвшин, нас, хүйс, нийгмийн чанарыг ялгахгүй халдварлана.
ХӨСҮТ, ДЭМБ-ын хийдэг видео хурал өнөөдөр болно. Үүнд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл сайд оролцож мэдээлэл өгнө.
Японы хөлөг онгоцон дээр тусгаарлагдсан хүмүүсээс 715 тохиолдол илэрч, 4 өндөр настан нас барсан. Өнгөрсөн шөнө Солонгост 256 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний 182 нь Дэгү хотод бүртгэгдсэн. Энэ нь Хятадад шинээр бүртгэгдэж байгаа тооноос давлаа гэж ДЭМБ-аас мэдээлсэн.
ОБЕГ-ын хэлтсийн дарга, Дэд хурандаа Хонгор:
Дэлхий дахинаа COVID-19 эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж, шийдвэрүүдээ гаргаж байгаа.
Товчоод дээр хүндрэлтэй асуудал үүсэж байна. Улсын Онцгой комиссоос гаргасан хоёрдугаар тогтоолд, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэнийг холбогдох байгууллагын баримт бичиг дээр үндэслэн нийслэл рүү оруулна гэсэн байгаа.
Хүндэтгэх шалтгаан гэдэг нь
- Жирэмсэн,
- ар гэрийн гачигдал гарсан,
- эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай иргэд байна. Бусад иргэдийг оруулахгүй.
Мэдээллийг шууд үзнэ үү.
ЭМЯ-наас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна
Posted by Gereg.Mn on Thursday, February 27, 2020
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 cэтгэгдэлтэй
tube porn 4k danejones http://www.hotxxxmovie.club/
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална
Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай
Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг
Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө
сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно
fortis.hospital.in@gmail.com