
Вирусын халдвар авсан 74 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгдэхээ хүлээсээр нас барсан харамсалтай хэрэг гарсны дараа Өмнөд Солонгосын эрх баригчид Тэгү хот дахь орны тоог нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ. Өвчтөний хувьд архаг бөөрний дутагдалтай байсн бөгөөд бөөр шилжүүлэх мэс засалд орсны дараа өнгөрөгч бямба гарагаас эхлэн хөнгөн халуурч эхэлсэн байна.Тухайн үед эмнэлэгт коронавирусын өвчтөнг хэвтүүлэх сул ор байгаагүй учир өдөр хоёр удаа утсаар ярьж, биеийн байдлыг нь тандаж байжээ.
Улмаар өнөөдөр амьсгалж чадахгүй болон нас барсан байна. Ингэснээр коронавирусээр нас барагсдын тоо тус улсад 13-т хүрлээ.Сүүлийн гурван өдрийн хугацаанд халдвар авагсдын тоо хоёр дахин нэмэгдэж 2,337-т хүрснээс 84 хувь нь Тэгү хотоос гаралтай байна. Click To Tweet
Одоогоор Солонгосын дөрөв дэх том хот болох Тэгүд нийт 500 орчим хүн эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа бол халдвар авсан 600 хүн ор сулрахыг хүлээн,гэртээ эмчийн хяналтанд байгаа юм. Өмнө нь халдвар авсан бүх хүмүүсийг эмнэлэгт тусгаарлаж байсан бол одооноос эхлэн биеийн байдлын хүнд,хөнгөнөөс нь шалтгаалан хэвтүүлэх боломжийг судалж байна гэж албаныхан хэлжээ.
Мөн улсын эмнэлгүүд болон Тэгү хот дахь цэргийн эмнэлгүүдэд илүү ор бэлтгэхээр ажиллаж байна гэжээ.
Эх сурвалж:South China morning post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
animals fucking only http://www.hotxxxmovie.club/