Албан ёсоор тогтоосон товоор бол УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 24-нд болох ёстой. Коронавирусын халдвар Монголд орж ирэхгүй, дэлхий нийтэд намжчих юм бол сонгууль болдгоороо болж таарна.Хэдийгээр хөл,хорио тогтоож, улстөрчид тойрогтоо ажиллах боломжгүй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байгаа ч битүүхэндээ бүгд сонгуульдаа бэлдэж байна.
Тиймээс gereg.mn сайтын улстөрийн тоймч 26 тойрогт аль намаас хэн хэн нэр дэвших талаарх тоймыг цувралаар хүргэж эхэллээ.
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 1-Р ТОЙРОГ:АРХАНГАЙ
Энэ удаагийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдах учраас өмнө нь жижиг тойргуудаа “бөөцийлж” байсан улстөрчдөд үлдсэн тойргуудаа халамжлах шаардлага үүсч байгаа. Тухайлбал, хуучин нэгдүгээр тойргоос гарсан Г.Тэмүүлэн хоёр, гуравдугаар тойрог болох Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын тойргийг бөөцийлөөд, тэдний сонгогчдоос татахаар сэм ажиллаж эхэлсэн нь мэдээж.
Том тойрогт сонгууль болоход бусад намынхантай төдийгүй нам дотроо өрсөлддөг.
2016 оны сонгуулиар л гэхэд нэгдүгээр тойргийн Г.Тэмүүлэн ардаа бусад намын дөрөвхөн хүнийг орхих шаардлага гарч байсан бол энэ удаа ардаа яваа бусад намынхан болон бие даагчид, мөн өөрийнхөө намын хоёрыг орхих шаардлага гарна гэсэн үг. Жишээ нь, 2012 оны УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан ба 48 хүнийг намаас жагсаасан нэрээр сонгож, үлдсэн 26 том тойрогт нэр дэвшигчид өрсөлдсөн. Архангай аймгийн нэгдүгээр тойрогт гэхэд л тухайн үедээ тус аймгийн Засаг дарга байсан Ё.Баатарбилэг, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат нар нэр дэвшиж, сүүлдээ хоорондоо өрсөлдөөд, АН-аас Н.Батбаяр, Б.Болор нарыг гаргаж байсан гэдэг. Тэгвэл энэ удаагийн сонгууль ч МАН-ын өсөж дэвжиж яваа гурван залуугийн хоорондын өрсөлдөөн болохыг үгүйсгэхгүй. Click To Tweet АН-ынхан ч хоорондоо өрсөлдөж мэднэ. МАН-аас нэр дэвшигчид тодорхой. УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат нар дэвшинэ.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэрвээ ямар нэг асуудалд орооцолдоогүй хүнээ нэр дэвшүүлнэ гэсэн мэдэгдэлдээ үнэнч байвал энэ гурвын дунд шаардлага хангахгүй хүн ч бий.
АН-ын хувьд өмнөх 2016 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан Н.Батбаяр, Д.Ганхуяг, Б.Болор нар нэр дэвшинэ хэмээн яригдаж байгаа. Д.Ганхуяг, Б.Болор нар ч сонгуульд бэлдээд эрчимжээд ярилцлага өгч, мэдэгдэл хийгээд байгаа. Харин “Фортуна” Н.Батбаярын хувьд хэрэгт шалгагдсаар байгаа учир өөрөө биш охиноо дэвшүүлэхээр хөөцөлдөж яваа аж. Түүний охин Б.Жаргалан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн, “Монгол түлхүүр” ХХК-ийн захирлаар ажилладаг гэнэ. УИХ дахь АН-ын ажлын албаны дарга Д.Золжаргал, Архангай аймагт “Эрх чөлөөний цэцэрлэг”-ийг бүтээн байгуулж байгаа, “Гэрэлт амьдрал өөд” төслийг санаачлагч ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга нарын нам доторх өрсөлдөгчид ч бий.
МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй нэр дэвшигч Н.Удвалын нэр дуулдаж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр бүх аймагт салбараа байгуулж өрсөлдөхөөр зэхэж байгаа ШИНЭ нам, бие даагчдын армиас бүрдсэн Уухай хөдөлгөөн зэрэг олон горилогчид арын сайхан хангайд десант буух нь тодорхой. Ерөнхий прогнозоор бол хэрвээ хэл аманд орооцолдсон гурван залуугийнхаа гэмийг цайруулаад МАН нэр дэвшүүлбэл, хэрвээ тэр гурав нь эв түнжинтэй байж чадвал нэгдүгээр тойргийн сонгуулийн өнгө дахин улаанаар зурагдах магадлал бий. Гэхдээ энэ бол амиа бодсон нэгэн чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байдал руу түлхдэг том тойрог билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 cэтгэгдэлтэй
Н .Батбаяр сайд байхадаа архангай аймгийн зам бусад барилга байгуулагад давуу эрхээр төсөв татаж аймгийн төвд өнгө зүс оруулсан , түүнээс өөр хийсэн юмгүй бүх аймгуудын хөгжилийн үзүүлтээрэй дандаа сүүл мушгиж явна . Аймгийн засаг дарга асан Д .Батэрдэнэ санаачилага сайтай залуудаа . Ер нь их хурлын гишүүн болно гэдэг нэг аймгийн төлөө ажиллах биш монголын улсын хөгжил дэвшилийн төлөө төр барилц гэж нэг аймгийн ард түмэн сонгож байгаа . Тэгэхэд түмний татвараар хийгдсэн бүхнийг би хийсэн мэт тайлагнах нь сонин , ер нь аймаг сумын дарга нарын ажлыг сонгууль дөхөөр их гишүүд булааж хийх гэж гүйх юм . ИХ-ын гишүүд баг сум аймгийн хэмжээний ажил сэтгэж хийх биш , нийт монголынхоо төлөө болон дэлхийн дайдад сэтгэж том байлдаа . Эдийн шуналгүй гүйлгээ ухаантай шударга бүх монголынхоо зохилох зориг зүрхтэй залуусыг сонгоорой хүмүүсээ .
Нэг нь ч таалагдахгүй нь ээ. .
МАН АН аас дэвшсэн гэмт бүлэглэлийг энэ сонгуулиар ард түмэн хэлэлцсэн юм шиг нэгдэж бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Харахад нэг нам. Нэг хэсэг нь хэрэгт ороход үр могойнуудаа явуулна. Казиночин, хар тамхичин, концесчин, ЖДҮ чин, Булш бунхан цөлмөгч, алтны компаны эзэн, гол горхины амийг таслагч,Чингис бондыг залгигч гээд есөн шид нь бүрдсэн супер хулгайчид. Хэрэг төвөгт ороод шүүх цагдаа болж болж сонгууль болохоор хувцсаа солиод нүүрээ угаагаад шүдээ сойздоод малийтлаа инээгээд гараад ирдэг нь эдний гэм биш зан. Дээр нь эднээс шимж амьдарч байдаг орон нутгийн сүлжээний хүмүүс гол дэмжигчид. тэдний хам хэрэгтэнгүүд. Улс орон, ард түмэн ингэж уруудахад гол нөлөөлж байгаа гэмт бүлэглэлинй хамтран зүтгэгчид.гар хөлүүд. 30 гэр бүлийн гар хөлүүд эднийг магтаад, дэмжээд байгаа, шавхрууг нь долоосон ,одоо яг ажиллаж байгаа сүгнүүд. Дээр нь энэ хоёр намаас салаалан гарсан Мөнхсайхан, Болорчулуун гээд бие даагчид бий.Сонгогчид үүнийг сайтар ойлговол зохино. Газар нутагтайгаа үлдье, өр зээлнээсээ салья гэвэл үүнээс өөр арга байхгүй. Сэрэхтүн, Ухаарахтүн, Нэгдэгтүн,

МАН АН-ын үр могойнуудыг дэмжихгүй.
Баатарлаг,мөнхбат нар одоо больсон дээр