Forbes сүүлийн 10 жилд хамгийн их орлого олсон Оросын тамирчдыг нэрлэжээ

Forbes сэтгүүл 2010 оноос өнөөг хүртэлх 10 жилд хамгийн их мөнгө олсон Оросын тамирчдыг нэрлэжээ. Жагсаалтыг теннисчин Мария Шарапова тэргүүлсэн бөгөөд түүний арван жилийн хугацаанд олсон орлого 197.8 сая доллараар үнэлэгджээ.

Шилдэг 10

  1. Теннисчин Мария Шарапова (197.8 сая доллар).
  2. Хоккейчин Александр Овечкин (136.9 сая доллар).
  3. Хоккейчин Евгений Малкин (94.6 сая доллар).
  4. Сагсан бөмбөгчин Тимоти Мозгов (72 сая доллар).
  5. Хоккейчин Илья Ковальчук (72 сая доллар).
  6. Хоккейчин Павел Дацюк (63.6 сая доллар).
  7. Хоккейчин Александр Радулов (58.5 сая доллар).
  8. Хөлбөмбөгчин Юрий Жирков (49.7 сая доллар).
  9. Хоккейчин Сергей Бобровский (44.4 сая доллар).
  10. Хөлбөмбөгчин Андрей Аршавин (43.3 сая доллар).

Сануулахад, 32 настай Мария Шарапова карьераа дуусгахаа зарлаад байгаа билээ. Тамирчин тэрбээр “Их Дуулга” цуврал тэмцээнд таван удаа тэргүүлсэн юм. Тэрээр WTA-ийн 39 тэмцээнд түрүүлж, 2012 оны олимпийн мөнгөн медаль хүртжээ. Теннисчин 2005, 2007, 2008, 2012 онуудад дэлхийн нэг номерын теннисчин болж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ