Ерөнхийлөгчөөс гадна Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарын албаны хүмүүс тусгаарлагджээ

2020-02-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д  айлчилж, тус улсын дарга  Ши Жиньпинтэй уулзаад эх орондоор оройн 22 цаг 30 минутад  газардаж, хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлагджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт сайд нарын хамт тусгаарласан  бол бусад албаны хүмүүсийг Жаргалантын аманд тусгаарласан байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн багтжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ