Ираны Эмэгтэйчүүд,гэр бүлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч коронавирусын халдвараар өвчилжээ

Иран улсын дэд ерөнхийлөгч шинэ коронавирусээр өвчилсөн болохыг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Ийнхүү Эмэгтэйчүүд болон гэр бүлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Масумэх Эбтекар нь Иранд коронавирусын халдвар авсан 254 дэх  иргэн боллоо.
Тус улсад нийт 26 хүн коронавирусээр нар бараад байна. Click To Tweet Мөн өчигдөр Ираны эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирхи нь коронавирусээр өвчилсөн болохыг мэдээлсэн билээ.
Сүүлийн 24 цагийн турш халдвар авсан хүний тоо 106-аар өссөн бол нас баралтын төвшин халдварын голомт Хятад улсаас ч өндөр байгаа юм.
Зарим исламын шашны сүмүүдэд хорио цээр тогтоохоор төлөвлөөд байсан ч ингэхийн тулд ерөнхийлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагатай байгаа юм.
Ираны төв мэдээллийн агентлаг IRNA-гаас мэдээлснээр тус улс нь Хятадын иргэдийг цаашид хүлээн авахгүй гэжээ.
Эх сурвалж:China Daily

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ