Тэрэлж, Налайх, Өлзийт, Био комбинат, Баруун түрүү зэрэг найман чиглэлд өглөө, оройдоо автобус явна

Шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комисс нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна.

Харин өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх аж.

Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн найман чиглэлд ажилдаа ирж очих иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс өглөө 06:30 – 07:40, орой 18:30 – 19:30 цагуудад үйлчилгээг үзүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ